Түүнчлэн ТХЗ-ын 4.7-д 2030 он гэхэд бүх суралцагчид тогтвортой амьдралын
зан үйл, хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайванч, хүчирхийллийн
бус соёл, дэлхийн иргэншил болон соёл, уламжлалын олон янз байдал, тогтвортой
хөгжилд соёлын оруулах хувь нэмэр зэрэг тогтвортой хөгжлийг түргэсгэхэд
шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх нөхцөлийг хангахаар заасан
бөгөөд үүнийг (i) дэлхийн иргэний боловсрол, жендэрийн тэгш байдал, хүний
эрхийн асуудлыг хамруулсан (ii) тогтвортой хөгжлийн боловсролыг (a) үндэсний
боловсролын бодлого, (b) сургалтын хөтөлбөр, (c) багш нарын боловсрол болон
(d) суралцагчийн үнэлгээнд тусгасан байдал гэсэн шалгуур үзүүлэлтээр дүгнэхээр
заасан байна.
Өмнөх 1 дүгээр бүлэгт дурдсанчлан олон улсын тунхаглалын шинжтэй баримт
бичигт тусгасан нөхөн үржихүйн эрхийн асуудлыг хууль зүйн хувьд дагаж мөрдөх
шинжтэй хүний эрхийн олон улсын баримт бичигт тодорхой стандарт болгон тусгаж
ирсэн. Энэ талаар дараах 4 дүгээр бүлгээс дэлгэрэнгүй үзэж танилцана уу.
ХДХВ/ДОХ БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ (ҮРГЭЛЖЛЭЛ)
• ХДХВ/ДОХ-ын эмчилгээнд хэрэглэдэг, ДЭМБ-ын жагсаалтад багтсан
ретровирусын эсрэг эмийг ХДХВ/ДОХ-той хүнд өгөхөд бэлэн байлгах.
Түүнчлэн гэр бүл төлөвлөх, жирэмслэлтээс хамгаалахад бэлгэвч
хэрэглэхийг дэмжих нь чухал бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлгэвчийг
жирэмслэлтээс хамгаалахаас гадна хамгийн гол нь ХДХВ/ДОХ болон БЗХӨ-нөөс
сэргийлэх зорилгоор хэрэглэх боловсролтой болгох нь чухал юм. Эдгээрээс
гадна ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаанд ганц бие, цагаач, дүрвэгч,
тариураар мансууруулах бодис хэрэглэдэг, биеэ үнэлэлтэд оролцдог зэрэг
эдгээр олон төрлийн зорилтот бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг гэр бүлийн
хамт оролцуулах нь өндөр ач холбогдолтой болно.
Биеэ үнэлж, амьдралаа залгуулдаг эмэгтэйчүүд нь БЗХӨ-нөөр халдварлах
өндөр магадлалтай тул тэднийг тусгай зорилтот бүлэг болгон үзэх нь зүйтэй.
Хамгаалалтгүй бэлгийн хавьталд ордог биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, тэдний
үйлчлүүлэгчид болон биеэ үнэлэгчид, үйлчлүүлэгчид бүгдийг нь ХДХВ/ДОХ
болон БЗХӨ-нөөр халдварлах өндөр эрсдэлтэй бүлэгт оруулдаг. Эрэгтэйчүүдтэй
бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийг ХДХВ/ДОХ болон БЗХӨ-нөөр халдварлах
өндөр эрсдэлтэй бүлэг гэж тооцдог. Ялангуяа ЛГБТИК буюу бэлгийн цөөнх
хүмүүсийг хууль тогтоомж, хэвшмэл ойлголт, хандлагад үндэслэн хүүхэд
тээх, төрүүлэх, өсгөхтэй холбоотой тусламж, үйлчилгээний явцад ХДХВ/ДОХыг илрүүлэх, зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх, халдвартай хүнийг эмчлэх
эмэгтэй, эрэгтэй хүмүүс болон нярайд чиглэсэн арга хэмжээг төлөвлөн
хэрэгжүүлдэг байх нь зөв юм. Эхээс нярайд халдварлах халдварыг багасгах
арга хэмжээний үр дүнг дээшлүүлэхэд төсөв, хөрөнгө зарцуулах зайлшгүй
шаардлагатай. Энэ арга хэмжээг авч, хэрэгжүүлснээр нярайн халдварын олон
тохиолдлоос сэргийлэх боломжтой байгаа хэдий ч, цаашид алслагдмал бүс
нутагт энэ арга хэмжээг хэрэгжүүлэх, шаардлагатай мэргэжилтнээр хангах
зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэвээр байна.
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нь нөхөн үржихүйн эрхийн чухал асуудал мөн
тул халдвартай хүнд анхаарал хандуулж, түүний нөхөн үржихүйн эрхийг хангах
шаардлагатай юм. Түүнчлэн халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхахаас
сэргийлсэн, тэдэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж
бүрдүүлсэн хууль зүйн, бодлогын орчинг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Амаржихтай холбоотой үйлчилгээг төрөөс үзүүлдэг улс орнуудын хувьд энэ
үйлчилгээ нь ХДХВ/ДОХ-той бүх хүнд тэгш хүртээмжтэй байх ёстой.24
ШИГТГЭЭ 3. ХДХВ/ДОХ БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ
ХДХВ/ДОХ нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхэд хамаарах
онцгой асуудал учраас ХДХВ/ДОХ-той хүний хувьд чанарын шаардлага хангасан
нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ нь амин чухал хэрэгцээ болдог. Бэлгийн
болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нөгөө талаасаа
ХДХВ/ДОХ-ын халдвар авахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын халдварын тохиолдлын 80 орчим хувь нь бэлгийн
замаар 10 орчим хувь нь жирэмсний, төрөлтийн эсвэл хөхөөр хооллолтын үед
халдварласан байдаг байна. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн
хөтөлбөр нь ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, халдварласан хүнийг эмчлэх,
бусад төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чухал нөлөөтэй бөгөөд бэлгийн
болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ нь ХДХВ/ДОХ-той хүнд амин
чухал хэрэгцээ шаардлага юм. 23
ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авч
хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
• Сайн дурын ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөх, зөвлөгөө авах боломжийг
бүрдүүлэх;
• Бэлгийн зан үйлд нөлөөлөх боловсрол олгох, аюулгүй бэлгийн харилцааны
арга, хэрэгслийг ашиглах чадварт сургах стратеги боловсруулж,
хэрэгжүүлэх замаар халдварын эрсдэлийг багасгах;
• Бэлгийн цогц боловсролыг өсвөр насныхан сургуулиас завсардсан хүүхдэд
олгох, ингэхдээ халдвар тараах, нас барах эрсдэлтэй өсвөр насны охидод
шаардлагатай мэдээллийг хүргэхэд онцгойлон анхаарах;
• Гэр бүл төлөвлөлт болон халдвараас сэргийлэх давхар зорилгоор эрэгтэй,
эмэгтэй хүмүүст зориулсан бэлгэвч тараах;
• Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлт, хүүхэд тээж, төрүүлэх, амаржсаны дараах
тусламж, үйлчилгээ болон БЗХӨ-ний үед авах үйлчилгээний цар хүрээг
нэмэгдүүлэх;
• Бэлгэвч нь жирэмслэлт болон БЗХӨ-нөөс давхар сэргийлдэг хамгаалалтын
гол арга, хэрэгсэл болохыг таниулж, сурталчлах;
23
Берер Марге, “ХДХВ/ДОХ, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд: үндэсний төсөл, хөтөлбөрийн
давхцал ба харилцан хамаарал”, Оксфордын их сургууль, 2004 он.
22
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
24
Энэ асуудлаар 2007 онд ХЭДКГ, ХДХВ/ДОХ-ын нэгдсэн хөтөлбөртэй хамтран гаргасан “ХДХВ/ДОХтой хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой ХЭҮБ-уудад зориулсан гарын авлага”-ыг мөн үзэж
танилцана уу.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
23