ЭРЭГТЭЙЧҮҮД БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ (ҮРГЭЛЖЛЭЛ)
Гэр бүлийн хэмжээнд хэдэн хүүхэдтэй болох, жирэмслэлтээс хамгаалах
арга, хэрэгсэл ашиглах гэх мэт нөхөн үржихүйн асуудалтай холбоотой ихэнх
шийдвэрийг эрэгтэйчүүд гаргах үүрэгтэй байх нь нийтлэг байгаа энэ үед тэдний
оролцоог нэмэгдүүлснээр эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх боломж
нэмэгдэх юм.
Түүнчлэн эрэгтэйчүүд бэлгийн хамтрагч, нөхөр, эцэг, гэр бүлийн гишүүн,
өрхийн удирдагч тул эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээг олж авахад голлох
үүргийг гүйцэтгэж, мөн нөхөн үржихүйн эрхийг хангахад олон хэлбэрээр
оролцдог билээ. Зарим эрэгтэй хүн гэр бүлийн уламжлалт хэлбэрээр амьдрахаа
больсон боловч тэдэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой
хэрэгцээ шаардлага гарах нь ойлгомжтой. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн
төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрэгтэйчүүдийн зан үйлийг тэдний
гүйцэтгэдэг олон чиг үүрэгтэй холбож ойлгохоос гадна хүн болохын хувьд нөхөн
үржихүйн эрхийг эдлэх хэрэгцээтэй нь холбон үзэх нь зүйтэй. Эрэгтэйчүүдийн
оролцоог хангахдаа дараах асуудлыг анхаарна. Үүнд:
• Тэгш байдал болон жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах;
• Өвчин эмгэг, эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх хариуцлагыг
хэрхэн хуваалцах;
• Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрхэн сэтгэл ханамжтай бэлгийн амьдралыг
цогцлуулах;
• Эрэгтэй, эмэгтэй хүмүүст хүний биеийн анатоми, жирэмслэлтээс хамгаалах
арга, хэрэгсэл, ХДХВ/ДОХ болон БЗХӨ-нөөс сэргийлэх болон жирэмсэн,
төрсөн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ
шаардлагыг ойлгуулах.16
Түүнчлэн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг тусгахдаа
доорх асуудлыг тооцож үзэх нь зүйтэй. Үүнд:
• Шээс бэлгийн замын өвчлөл;
• БЗХӨ;
• Үргүйдэл болон бэлгийн сулрал зэрэг бэлгийн хямрал;
• Түрүү булчирхайн болон төмсөгний хавдар.17
Каир хотноо 1994 онд хуралдсан Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага
хурлаар нөхөн үржихүйн эрхийг хангахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан
билээ. Тус бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Үйл ажиллагааны мөрийн
хөтөлбөрт үндэсний болон олон улсын эрх зүйд нэгэнт хүлээн зөвшөөрсөн
хүний эрхэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлыг тусган
хамгаалахаар тодорхой заажээ. Үүнээс гадна тус Үйл ажиллагааны мөрийн
хөтөлбөрөөр хүн амын өсөлт, жендэрийн тэгш байдал нь хоорондоо цогц уялдаа
холбоотой болохыг хүлээн зөвшөөрсөн байна.
Нөхөн үржихүйн эрхтэй холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн нэр томьёоны
ерөнхий ойлголт, тодорхойлолтыг өмнө дурдсан Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын
бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зааснаар хэрэглэх нь нийтлэг
байна.
16
17
Эрэгтэйчүүд болон хөвгүүдийн жендэрийн чиг үүрэгтээ хандах хандлагын талаар "План
интернэйшнл" сэтгүүлд 2011 онд хэвлэгдсэн “Учир нь би охин болохоор: Дэлхийн охидын нөхцөл
байдал» бүтээлээс үзнэ үү.
НҮБХАС, “Нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлт, бэлгийн эрүүл мэндийн асуудалд эрэгтэйчүүдийн
оролцоо”, Техникал репорт сэтгүүл, 1995 оны 28 дугаар.
20
Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага
Дэлхийн эмэгтэйчүүдийн 4 дүгээр бага хурлаар хэлэлцэж баталсан
Бээжингийн Тунхаглал, түүний хөтөлбөрт эмэгтэй, эрэгтэй хүмүүс боловсрол болон
болон эрүүл мэндийн үйлчилгээнд ялгаварлан гадуурхалтгүйгээр тэгш хамрагдах
эрхийг хангах, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхтэй холбоотой нөхөн
үржихүйн боловсролыг дээшлүүлэх нь чухал болохыг онцгойлон тэмдэглэжээ.18
Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурлын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,
мөн Бээжингийн Тунхаглал, түүний хөтөлбөрийн аль алинд нь нөхөн үржихүйн
эрхийг хангах, хамгаалах үйлсэд эрүүл мэнд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ,
боловсрол амин чухал болохыг дурдсан байна.19
Харин 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы
хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл болох “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг
анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон
НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан бөгөөд 2015 онд НҮБын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг
баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ТХЗ-ын албан ёсоор дэлхий дахинаа
хэрэгжиж эхэлсэн билээ.
ТХЗ-ын 17 зорилго нь бүгд нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой үүнээс
тухайлан 3 дугаар зорилгын 7 дахь зорилт болон 4 дүгээр зорилгын 7 дахь зорилт,
мөн 5 дугаар зорилгын 7 дахь зорилт илүү шууд хамааралтай гэж үзжээ.20 Үүнд:
a) ТХЗ-д эхийн эндэгдлийг 2030 он гэхэд 100000 төрөлт тутамд 70-аас доош байх
хэмжээнд хүргэхээр зорилго тавьсан байна.
б) 5-аас доош насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох эндэгдлийг 2030 он
гэхэд таслан зогсоох зорилгыг ТХЗ-д багтаасан бөгөөд улс орнууд нярайн
эндэгдлийг 1000 төрөлт тутамд 12, харин 5-аас доош насны хүүхдийн
эндэгдлийг 1000 төрөлт тутамд 25 болгон багасгах зорилготой байна.21 Харин
ТХЗ-ын 5.6-д бүх нийтийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангахаар заасан
бол 5.6.1-д бэлгийн харилцаанд орох, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл
хэрэглэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг авах талаар бие дааж
шийдвэр гаргадаг 15-49 насны эмэгтэйчүүдийн эзлэх хувийг шалгуур үзүүлэлт
болгон тусгажээ.22
ТХЗ-ын 3.7-д 2030 он гэхэд гэр бүл төлөвлөлт, мэдээлэл, боловсролд бүх
нийтээр хамрагдах боломжийг хангах, үндэсний стратеги, хөтөлбөрт нөхөн
үржихүйн эрүүл мэндийн асуудлыг тусгах зэргээр бэлгийн болон нөхөн үржихүйн
эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл түгээмэл, хүртээмжтэй
болсон байхаар заажээ. Үүний дотор 3.7.1-д гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ нь
жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн аргаар хангагдсан нөхөн үржихүйн насны (1549) эмэгтэйчүүдийн эзлэх хувь болон 3.7.2-т өсвөр насны охидын төрөлтийн түвшин
10-14, 15-19 насны 1000 охидод ногдох тухайн насны бүлгийн охидын төрөлтийн
тоогоор тус тус тодорхойлохоор шалгуур үзүүлэлт болгон оруулсан байна.
18
19
20
21
22
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/RES/50/203 дугаар тогтоол.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/55/L.2 дугаар тогтоол.
"2030 оны төсөөлөл: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхүүдийг ТХЗ-д тусгасан нь",
"Бодлогын тойм" сэтгүүл 2015 оны 3 дугаар улирлын 18 дугаар боть, 4 дэх дугаар, дараах холбоосоор
хандана: https://www.guttmacher.org/sites/default/files/article_files/gpr1807715.pdf.
Үндэсний статистикийн хороо, ТХЗ, зорилт, шалгуур үзүүлэлтүүдийн аргачлалын бэлэн байдал,
Холбоос: https://sdg.1212.mn/Home/SDG_methodology."
ТХЗ-ын талаар дэлгэрэнгүйг дараах бүтээлээс үзнэ үү. "Швейцарийн Хөгжлийн Агентлаг,
Тогтвортой хөгжлийн зорилго: Танилцуулга", 2016 он, Холбоос: https://www1.undp.org/content/dam/
unct/mongolia/docs/2016Docs/unct-mn-SDG2030-mon.pdf.
Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь
21