Үүнд: • • • • • Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн аюулгүй сонголт болон үр тогтоох чадваргүй хүнд зориулсан үйлчилгээгээр хангах; Эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах; ХДХВ/ДОХ болон БЗХӨ, нөхөн үржихүйн бусад хүндрэл бэрхшээлийг багасгах; Аюулгүй байдлыг хангаагүй үр хөндөлтийг устгаж, үр хөндөлтийн дараах тусламж, үйлчилгээгээр хангах; Бэлгийн эрүүл ахуй, өсвөр насны хүний бэлгийн эрүүл мэндийг дэмжиж, хор уршигтай зан үйлийг багасгах.8 ОЛОН УЛСЫН ӨМНӨ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ АМЛАЛТ - ТҮҮХЧИЛСЭН ТОЙМ болгон “хувь хүн болон хосууд хүүхэдтэй болох эсэх, мөн хэдэн хүүхэдтэй болох, дараагийн хүүхдээ хэзээ төрүүлэх хугацаагаа чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдвэрлэх, гэр бүл төлөвлөлтийн арга, хэрэгсэл, үйлчилгээний талаар мэдээлэл авах, эдгээр арга, хэрэгслийг ашиглах эрхтэй байна”11 гэж заасан байдаг. Австри Улсын Вена хотноо 1993 онд чуулсан Хүний эрхийн дэлхийн бага хурлаас баталсан Венийн тунхаглал, түүний Үйл ажиллагааны хөтөлбөр нь дэлхийн нийтийн зөвшилцлийн шинжтэй нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хөндсөн бас нэгэн баримт бичиг билээ. Тус Үйл ажиллагааны төлөвлөгөөний12 3 дахь хэсэгт эмэгтэйчүүдийн эрх, үүний дотор эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, боломжит хамгийн өргөн хүрээний гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ авах, бэлгийн боловсрол зэрэг бүх түвшний боловсролд тэгш хамрагдах эрхийн талаар тусгажээ. ШИГТГЭЭ 2. ЭРЭГТЭЙЧҮҮД БА НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХ Нөхөн үржихүйн эрхэд өндөр ач холбогдол өгч байгаа нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хамгаалж, эдгээр эрх нь эмэгтэйчүүдийн эрхэд хамаарах эрх болохыг зөвшөөрсөн байна. Нөхөн үржихүйн асуудлаар шийдвэр гаргах явцад нийгмийн болон бие физиологийн хувьд эрэгтэйчүүдээс илүүтэйгээр эмэгтэйчүүд хохирох нь нийтлэг байна. Тухайлбал тэдний шийдвэрийн үр дүнд жендэрийн тэгш байдал алдагдах, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлага бий болох, эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг эрэгтэйчүүдийнхээс ялгаатай болгох асуудал даамжрах магадлалтай юм. Сэтгэл санааны болон бие махбодын халдашгүй байдал, түүнчлэн эрүүл мэнд болон бэлгийн амьдралаа өөрөө мэдэж шийдэх эрх (sexual autonomy) нь илүү хөндөгдөж байдгийн хувьд нөхөн үржихүйн үндсэн асуудал нь эмэгтэйчүүдэд илүү чухал байдаг бөгөөд “эмэгтэйчүүдийн хайр сэтгэлийн харилцааг эхлүүлэх, дуусгавар болгох, боловсрол эзэмших, мэргэших, гэр бүлээ тэжээн тэтгэх, ажил болон гэр бүлийн харилцан хамааралтай асуудлаа төлөвлөн шийдвэрлэх боломж, чадвар нь хүйсийн чиг үүргийн уламжлалт таамаглалд үндэслэн хязгаарлагдах нь нийтлэг үзэгдэл юм.13 Хэдий тийм боловч эрэгтэйчүүд мөн адил бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдах ёстой. Эрэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлт, хүүхдийн хүйс ямар байх тухай хүсэл, дахин хүүхэд төрүүлэх хугацааны тухай хүлээлт, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл ашиглахтай холбоотой мэдлэг, хандлага нь эмэгтэйчүүдийн санаа бодол, гаргах шийдвэрт хүчтэй нөлөөлдөг.14 Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил эрх эдэлж, ижил үүрэг хүлээдэг нийгэмд нөхөн үржихүйн эрх бүх хүнд ижил тэгш хэрэгжих боломжтой юм. Эрэгтэйчүүд болон өсвөр насны хөвгүүдийг нөхөн үржихүйн эрхийн асуудалд оролцуулахгүй бол тэд жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийн хэрэглээ болон аюулгүй бэлгийн харилцаанд орох зэрэг нөхөн үржихүйн асуудлаар бэлтгэлгүй болно.15 Нөхөн үржихүйн эрүүл мэндийг 1990 оноос өмнө төрөлтийг багасгах арга хэмжээг эмэгтэйчүүдэд авч хэрэгжүүлэн хүн амын өсөлтийг барьж тогтоох гэсэн агуулгаар голчлон авч үздэг байв. Эрүүл мэнд гэдэг ойлголт гол асуудал болж, нөхөн үржихүйн сайн сайхан байдлыг өргөнөөр анхаарч эхлээгүй байсан юм. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөж, зөвшилцлийн шинжтэй хэд хэдэн баримт бичиг батлагдаж, хүний эрх, нөхөн үржихүйн эрхийн хоорондын харилцан уялдааг тайлбарласан байна. Үүнийг доорх хүснэгтээс үзнэ үү. Нөхөн үржихүйн эрхийг албан ёсоор хүний эрхэд багтаан үзсэн баримт бичиг нь 1968 онд баталсан Хүний эрхийн Тегераны бага хурлын тогтоол9 бөгөөд үүний 16 дугаар хэсэгт “Эцэг, эх нь хүүхдийн тоо, төрөлт хоорондын хугацаагаа чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдвэрлэх үндсэн эрх болон энэ асуудлаар хангалттай боловсрол, мэдээлэл олж авах эрхтэй” гэж заасан. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Тегераны бага хурлын шийдвэрлэх тогтоолыг 1968 оны 12 дугаар сард баталжээ.10 1975 онд - Эмэгтэйчүүдийн тэгш байдал болон тэдний хөгжил, энх тайванд оруулах хувь нэмрийн тухай Мексикийн тунхаглал, түүний мөрийн хөтөлбөр 1968 онд - Хүний эрхийн Тегераны бага хурлын тогтоол 1994 онд - Хүн ам, хөгжил сэдэвт олон улсын бага хурал, Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 1993 онд - Хүний эрхийн дэлхийн бага хурлаас баталсан Венийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр 2000 онд - Мянганы дээд хэмжээний чуулга уулзалт, Мянганы тунхаглал, Мянганы хөгжлийн зорилтууд 1995 онд - Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4 дүгээр бага хурлаар баталсан Бээжингийн Тунхаглал, түүний хөтөлбөр 2015 онд- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт 2005 онд -Дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтын Үр дүнгийн баримт бичиг Эмэгтэйчүүдийн тэгш байдал болон тэдний хөгжил, энх тайванд оруулах хувь нэмрийн тухай 1975 оны Мексикийн тунхаглалд гэр бүлийн дотор тэгш эрхтэй байх зарчим болон хүний бие махбод халдашгүй дархан байх зарчмыг 12 дугаар зарчим 8 9 10 НҮБХАС, Бүх нийтийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, 2010 он. НҮБ, баримт бичгийн дугаар A/CONF. 32/41. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2442 дугаар тогтоол (XXIII). 18 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 11 12 13 14 15 НҮБ, баримт бичгийн дугаар E/CONF. 66/34. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол A/RES/48/121. Сиегал, Б.Рева, “Нөхөн үржихүйн эрхэд Бэлгийн тэгш байдал: Үндсэн хуулийн заалтыг шүүмжлэлтэйгээр авч үзэх нь”, 2007 он. “Гэр бүл төлөвлөлтийн талаарх шийдвэр гаргахад эрэгтэйчүүдийг оролцуулах нь: Нигер Улсын Осун мужийн жишээ”, Маселлина И Лжадунола, Титоля С Абиона, Каиоди Т Лжадунола, Олусегун Т Афолаби, "Африкийн Нөхөн үржихүйн эрүүл мэнд" сэтгүүл, 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн (4) дэх дугаар. Кумар Анант, “Бэлгийн болон нөхөн үржихүйн, эрүүл мэндийн асуудлаарх эрэгтэйчүүдийн чиг үүрэг”, "Бихар таймс" сэтгүүл, 2007 он. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 19

Выберите целевой абзац3