ТЭМДЭГЛЭЛ ТАНИЛЦУУЛГА ЯАГААД ЭНЭХҮҮ ГАРЫН АВЛАГЫГ ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ? Энэхүү гарын авлагыг албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжилга хийхэд танд туслах зорилгоор бүтээлээ. Гарын авлагын агуулгыг судлахад танд урьдач мэдлэг шаардлагагүй. Та өөрт боломжтой цаг, хэмнэлд тохируулан энэ товхимол дээр ажиллаж болно. Энэхүү гарын авлагын логик дарааллыг дагаж мөрдөхийг бид санал болгож байгаа боловч нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад ни��цүүлэн уялдуулж хэрэглэх нь зүйтэй юм. Хэрэв танд дарааллыг нэг бүрчлэн дагахад цаг зав бага байгаа бол хамгийн хэрэгтэй, нэн шаардлагатай хэсгийг эхэлж судлан, дараа нь үлдсэн хэсгийг судалж, мэдлэгээ бататгах боломжтой юм. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРЭГ “АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД НОХОЙН ХООЛ ИДЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БАЙСАН”1 - Хьюго Бачега Мария (нэрийг өөрчилсөн болно) Сан-Паулогийн баян чинээлэг гэр бүлд гэрийн үйлчлэгчээр ажиллахаар Филиппин Улсаас Бразил Улсад ирсэн байна. Тэрээр сургуулийн насны гурван хүү, бас нэг нялх хүүхэдтэй ээжид туслах ёстой байв. Ингээд том орон сууцыг цэвэрлэж, нохойг нь салхилуулж, хүүхдүүдийг унтах цагт оронд нь оруулж, унтуулдаг байна. Марияг ажил олгогч нь хэдэн долоо хоног амруулахгүй ажиллуулжээ. Хийх ажилдаа дарагдсан түүнд хооллох цаг бараг гардаггүй байлаа. Нэг өглөө сэрэхэд ихэд өлссөнөөс болж ходоод нь өвдөж байсан ч түүний хийх ёстой ажлууд аль хэдийнээ овоорсон байжээ. Хэдэн цагийн дараа түүнд багахан хоол олдов. Тэрээр айлын нохойн хоолыг бэлтгэхдээ талыг нь өөртөө авчээ. “Надад амьд үлдэхэд үүнээс өөр ямар ч сонголт байгаагүй” хэмээн тэрээр хэлжээ. Мария ажилд зуучилсан агентлагтаа 2,000 ам.доллар (1,500 фунт) төлсөн байна. Түүний ажил олгогч нь агентлагт 6,000 ам.доллар болон Бразил Улс руу ирэх нислэгийн зардлыг төлжээ. Ажилд орох өргөдөл гаргах үед виз ажилтай эсэхээс нь хамаарна гэдгийг түүнд хэлээгүй байна. Иймд хүнд нөхцөлд байсан ч шууд гарч явж, өөр ажил хайж чадахгүй байв. Шинээр ажил хийх зөвшөөрөл авахын тулд тэр Бразил Улсаас явах ёстой байв.” ____________________________ 1 Bachega, H. Modern slavery: ‘I had to eat the dog’s food to survive’. BBC News, 2017. Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | v

Выберите целевой абзац3