ТЭМДЭГЛЭЛ хуурч мэхлэх, мөнгө авах залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан сэрэмжлүүлэг юм. Өдөр тутмын мэдээллийн сайтад нийтлэгдсэн энэ мэдээлэлд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүч илгээх ажлыг Монгол Улсын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгос Улсын талаас Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага хийдэггүй болохыг сэрэмжлүүлжээ. News.mn сайтын 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нийтлэгдсэн мэдээллийг харуулав5. Сэрэмжлүүлэг: Гадаадад зуучлах нэрээр иргэдийг залилж байна Сүүлийн үед гадаад улс орнууд тухайлбал Солонгос, Япон, Америк, Унгар, Польш, Чех зэрэг улс оронд хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө авах залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа учраас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдрийн байдлаар Солонгос болон Япон Улсад албан ёсоор иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучилж байна. Ингэхдээ Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүч илгээх ажлыг Монгол Улсын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хийдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Япон Улсын хувьд 2017 онд байгуулсан “Ур чадвартай, техникийн дадлагажигч илгээх асуудлаарх санамж бичиг”, 2019 онд байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2018 он. Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн байгуулсан. Санамж бичгүүдийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хүрээнд ур чадвартай ажилтан (үндсэн ажилтан) болон ур чадварын дадлагажигч илгээх хоёр тогтолцоо зэрэг хэрэгжиж байна. Ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулдаг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч байгууллага ____________________________ 5 6 News.mn, Сэрэмжлүүлэг: Гадаадад зуучлах нэрээр иргэдийг залилж байна, 2019.11.29. | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Выберите целевой абзац3