ТЭМДЭГЛЭЛ Өрийн төлөөс болгох Өрийн төлөөс болгох нь ажиллагчдыг урхиндаа байлгахад ашигладаг албадлагын хамгийн түгээмэл хэлбэр юм. Хувийн хэвшил дэх албадан хөдөлмөрийн хохирогчдын 51 хувь нь үүнд өртдөг байна. Замын зардал зэргээ зээлэхийг зөвшөөрснөөр ажилтан, ажил олгогчдынхоо өмнө өрөнд унана. Улмаар энэ өрийг нь ашиглан хүү нь гэнэт “өссөн” буюу далд төлбөр, зардал гарсан гэх зэргээр мэхэлж булхайцдаг. Паспорт хураах Паспорт болон иргэний бусад бичиг баримтыг хурааж авах нь мөн л албадлагын хамгийн түгээмэл хэлбэрийн нэг бөгөөд цагаач ажилчдын чөлөөтэй зорчих эрх чөлөөг хязгаарлаж, тэднийг туслалцаа хайх боломжгүй болгон, нэг ёсондоо албадан хөдөлмөрийн дөнгөнд үлдээдэг байна. Энэ нь албадан хөдөлмөрийг илтгэх 11 үзүү��элтийн нэг юм. Цөөнгүй оронд энэ нь тодорхой төрлийн тухайлбал ажил олгогчийнхоо гэрт нь амьдардаг гэрийн үйлчилгээний ажилчид зэрэг ажиллагчдын хувьд нийтлэг практик болсон байна. Цалинг барьцаалах Орон сууц, багаж хэрэгслийн зардлыг нөхөхийн тулд цалинг барьцаалдаг. Ингэснээр ажилтан нь ажил олгогчоосоо хоол хүнс, орон сууцны хувьд хараат болох нөхцөл бүрдэнэ3. Ё. АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАХ НЬ Албадан хөдөлмөр нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд олон улсын эрх зүйд эрүүгийн гэмт хэрэгт тооцдог. Гэм буруугийн хор уршгийг харгалзаж зохих ял шийтгэх, буруутай этгээдийг дахин ийм үйлдэл гаргахаас сэргийлэх ёстой. Ихэнх улс оронд албадан хөдөлмөр, хүн худалдаалах гэмт хэрэг, боолчлол зэргийг үндэсний хууль тогтоомжоороо хориглодог хэдий ч гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл хүлээлгэсэн тохиолдол цөөхөн байна. Ж. ЗОХИЦУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ Хөдөлмөрийн зах зээл уналтад орж, ажиллагчид хамгаалалтгүй үлдэх тохиолдолд тэдний хамгийн эмзэг хэсэг нь хөдөлмөрийн мөлжлөгийн эрсдэлд өртдөг. Зохистой хөдөлмөрийг дэмжих хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага өнгөрсөн хугацаанд албадан хөдөлмөрийг зогсооход чиглэсэн олон улсын хөдөлмөрийн хэд хэдэн хэм хэмжээг боловсруулан гаргав. Зарим нь албадан хөдөлмөрийг ерөнхийд нь хөндөхийн зэрэгцээ мөн хүүхдийн хөдөлмөр, гэрийн үйлчилгээний ажил зэрэг тодорхой асуудалд төвлөрч байна. Албадан хөдөлмөртэй тэмцэхийн тулд олон улсын болон үндэсний түвшинд хөдөлмөрийн зах зээлийг үр дүнтэй зохицуулах, мөн хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохих ёсоор хангуулах шаардлагатай. ____________________________ Өр, цалингаар нь барьцаалах, паспорт, бичиг баримтыг хураах зэрэг нь албадан хөдөлмөрлүүлж байж болзошгүйг илтгэх үзүүлэлтүүд юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас албадан хөдөлмөрийн 11 шалгуур үзүүлэлтийг гаргасан байна. https://www.ilo.org/beijing/what-we-do/publications/WCMS_537158/lang--en/index.htm 3 4 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Выберите целевой абзац3