Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал
ТАВ. ЖИРЭМСЭН ЭХЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Сонгон авсан аймгуудад 2019 он болон 2020 оны 10 сарын байдлаар бүртгэгдсэн төрөлтийн
тоон мэдээллийг харуулбал дараах байдалтай байна:
Аймгуудад бүртгэгдсэн төрөлтийн тоо
100%
80%
2133
1840
1109
1212
2525
2623
1927
1291
1351
2390
60%
40%
629
763
1360
1638
2019
20%
0%
2020
Орхон
Дорнод
Сүхбаатар
Дорноговь
Дархан-Уул
Булган
Өмнөговь
Орхон аймагт нөхөн үржихүй, жирэмслэлт, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээг
сум, өрхийн эрүүл мэндийн 8 төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нөхөн үржихүйн
нэг цэгийн үйлчилгээ, төрөх тасаг, жирэмсний өртөмтгий бүлгийн кабинет, өсвөр үеийн
кабинет, хувийн хэвшлийн нөхөн үржихүйн 8 клиникээр дамжуулан үзүүлдэг байна.
Аймгийн эрүүл мэндийн газар ЭМЯ-наас санхүүжүүлсэн 44.7 сая төгрөгийн төсвөөр
2019 онд 20,216 бэлгэвч, 5,000 ерөндөг, 3,214 ууж сэргийлэх эм, 6,000 жирэмсний сорил, 80
суулгац зэрэг 7 төрлийн эм, эмнэлгийн хэрэгслээр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг
хангаж, сум, өрхийн эрүүл мэндийн 8 төв 2019 онд гэр бүл төлөвлөлтийн 7 төрлийн эм,
эмнэлгийн хэрэгслээр хангагдаж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 54.7 хувь нь
жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл хэрэглэж байсан бол 2020 оны эхний 6 сарын
байдлаар аймгийн хэмжээнд бүртгэлтэй 16-49 насны 26,531 эмэгтэйгээс нөхөн үржихүйн
насны 15,198 эмэгтэй буюу 57.8% нь хангагджээ. Үүнээс жирэмснээс сэргийлэх эм ууж
хэрэглэдэг 3,164, тариа хийлгэдэг 1,606, суулгац 314, бэлгэвч хэрэглэдэг 5,223, ерөндөг
4,597, үрийн хоолой боолгосон 294 охид, эмэгтэйчүүд байна.9 Эрүүл мэндийн газар өрхийн
эрүүл мэндийн төвүүдийн 16-49 насны эмэгтэйчүүдийн гэр бүл төлөвлөлтийн аргын
хэрэглээнд үнэлгээ хийхэд 66.8%-46.3%-тай үнэлэгджээ.
Аймгийн эрүүл мэндийн төв бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
чиглэлээр 2019, 2020 онд тус бүр 12 сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсөв,
олон улсын байгууллагаас авчээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 2019 онд улсын
төсвөөс 30 сая төгрөгөөр санхүүжүүлэн жирэмслэлтээс сэргийлэх 8 төрлийн арга хэрэгслээр
хангасан, 2021 оны жирэмслэлтээс сэргийлэх эм тарианы хэрэглээний захиалгыг сум,
өрхийн эрүүл мэндийн төвүүдээс авч 2020 онд 5.6 сая төгрөг зарцуулсан байна. Бэлгийн
болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэх эмчилгээний эм
тариа, бэлгэвч зэрэг материалд зориулан Глобал сангаас 2019 онд 5.0 сая, 2020 онд 2.5
сая төгрөгийн санхүүжилт авчээ.
9
Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэл
95
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents