Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
ХОЁР. АЙМГУУД ДАХЬ УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Үнэлгээнд хамрагдсан аймгууд дахь уул уурхайн үйл ажиллагааны талаарх ерөнхий
мэдээллийг энэ хэсэгт багтаав.
Орхон аймаг.
Тус аймагт уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин”
ХХК, “Ачит Ихт” ХХК, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй “Очир
төв” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Орхон
аймагт 2017-2018 оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 10 аж ахуйн нэгжийн
7 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 3 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, нийт
11,121.52 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь аймгийн газар нутгийн 13.1
хувийг эзэлж байна.
Аймгийн төрийн байгууллагууд, холбогдох асуудал хариуцсан ажилтнуудаас авсан
мэдээлэл, судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлага зэргээс үзвэл уул
уурхайг дагаж хүн амын шилжин суурьшилт нэмэгдсэнээр жирэмсэн эмэгтэйчүүдийн
дунд тэмбүүгийн халдвар нэмэгдэх, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгдэх, үүнээс
шалтгаалан ураг амьгүй болох тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Тухайлбал, 2019, 2020
онуудад төрөлхийн тэмбүүгийн тус бүр 5 тохиолдол бүртгэгдсэн ба 2020 оны 3 тохиолдолд
ураг амьгүй болжээ. Түүнчлэн өсвөр насны охидын дунд жирэмслэлт, үрийн эндэгдэл
сүүлийн 4 жилийн хугацаанд тогтмол бүртгэгдсэн байна. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар
хаягийн бүртгэлтэй өсвөр насны охидын 42 жирэмслэлт, 69 төрөлт, үүнээс харъяаллын
бус 21 төрөлт бүртгэгджээ. Мөн 2020 онд өсвөр насны охидын 69 төрөлт тутамд 4 нярай
эндэж, 1 нь амьгүй төржээ.
Дорнод аймаг.
Хүрэн нүүрсний 4, элс хайрганы2, алтны 3, газрын тосны 3, холимог металлын 2,
төмрийн хүдрийн 2 зэрэг чиглэлээр 16 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн
хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн
эрүүл мэнд, эрх зөрчигдсөн ноцтой мэдээлэл, аюултай үр хөндөлт бүртгэгдээгүй байна.
Аймгийн эрүүл мэндийн газрын мэдээлэлд дурдсанаар аймгийн хэмжээнд 2019 онд үр
зулбалтын 193, 2020 оны эхний 5 сарын байдлаар 85 тохиолдол бүртгэгдсэн ч уул уурхайтай
холбоотой шалтгаан нөхцөлийн судалгаа хийгдээгүй ажээ1.
Комиссын сонгон авч ажилласан Хэрлэн суманд 5 аж ахуйн нэгж хүрэн нүүрс, элс,
хайрганы олборлолтын чиглэлээр ажилладагаас тус сумын 8 дугаар багт хүрэн нүүрсний
бүлэг орд газарт 3 аж ахуйн нэгж ажиллаж буй бол бусад нь Матад, Дашбалбар, Баяндун,
Баян-Уул, Цагаан-Овоо, Гурванзагал сумдад байрладаг байна. 2019 оны байдлаар Хэрлэн
суманд оршин сууж буй 46,221 иргэний 23,943 нь эмэгтэй байв.
1
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэл
84
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents