Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
Малчдын дунд бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээ
үйлчилгээнд хамрагдах талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, мал аж ахуйгаас шалтгаалан
сум, аймгийн төв орж эмчид үзүүлэх, оношлуулах, зөвлөгөө мэдээлэл авах боломж хомс
байдаг нь хөдөө орон нутагт бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол нэмэгдэх
хүчин зүйлс болж байна. Ялангуяа залуу малчдын дунд хүйсийн харьцаа зөрүү ихтэй
байгаа нь малчдын дунд гэрлэлт оройтох, төрөлт буурах, бэлгийн замын халдварт өвчлөл
болон шилжилт хөдөлгөөн ихсэх зэрэг сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Нөгөө талаас малчид
шинжилгээ, оношилгоонд хамрагдах хүсэлгүй байна.
Тохиолдол 1.37
Манай суманд гэр бүл салалт их байна. Бэлгийн замын халдварт өвчлөл ч түүнийгээ
дагаад их. Саяхан бид өөрсдөө мөнгөө гаргаад явуулын амбулатори ажиллуулсан. 3,800
хүн цусны шинжилгээнд хамрагдахаас 2,171-ийг нь хамруулсан. Энэ дунд шинээр 51
хүн бэлгийн замын халдварт өвчтэй болох нь илэрсэн. Хуучин 87 хүн байсан бол одоо
100 гарчихлаа. Тэмб��ү тээгч 116 хүн байна. Цаана нь 2,000 орчим хүн шинжилгээнд
хамрагдаагүй байна. Ер нь бол тэмбүү хяналтаас гарсан гэдэг үнэн. Бид эдгээр хүмүүсийг
нэлээд ажил болж байж хамруулсан юм. “Цусаар яах гэж байгаа юм” гээд цусаа өгөхгүй
байна. “Байн байн цус гэх юм, худалдах гээд байгаа юм уу” гээд хардана...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хүн бүр ялгаварлалгүйгээр тэгш эдлэх ёстой ч
малчин охид, эмэгтэйчүүдийн амьдралын хэв шинж, газар зүйн байршил, эдийн засгийн
нөхцөл зэрэг нь энэхүү эрхээ бүрэн эдлэхэд нь саад учруулж байна. Мөн тэдний нийгмийн
болон эрүүл мэндийн боловсрол, мэдээ, мэдээлэл, үйлчилгээний хоцрогдол ч нэрмээс
болж байна. Иймд малчин охид, эмэгтэйчүүдийг мэдлэгжүүлэх, нийгмийн амьдралд
идэвхтэй оролцуулах, тэдэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол, мэдээллийн үйлчилгээг
хүртээмжтэй, үр нөлөөтэй болгоход бодлогоор дэмжих шаардлагатай байна.
Түүнчлэн сум, багт жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийн хэрэглээ,
жирэмсний эрт үеийн хяналтыг нэмэгдүүлэх, өсвөр насны охидын төрөлт, эхийн эндэгдлийг
бууруулахад анхаарал хандуулж, эрүүл мэндийн байгууллагын хүний болон санхүүгийн
нөөцийг хуваарилахдаа мэргэшсэн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч, багийн эмчийн орон
тоог зохистой нэмэгдүүлэх, cумын эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн оношилгоо,
эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангаж, жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг сум,
багийн эмэгтэйчүүдэд хүргэх шинэлэг санаачилгыг нэвтрүүлэх шаардлагатай байна.
75
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents