Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Тохиолдол 1.30 Малчин эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын асуудал хэцүү. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 338 дугаар тушаалын дагуу жирэмсэн эмэгтэйчүүд эхний 3 сардаа хяналтад орох ёстой. Энэ нь ургийн гажгийг илрүүлэх зорилготой юм. Гэтэл малчин эмэгтэйчүүд ирж, хяналтад ордоггүй. Жирэмсний 5 сартайд мөн ургийн гажгийг илрүүлэх, ЭХО-д харуулах хяналт хийдэг. Үүнд бас ирдэггүй. Одоо цоо эрүүл жирэмсэн эмэгтэй гэж байхгүй болсон. Эрүүл мэндийн боловсрол дутмагаас үүдэн бөөр, үтрээний үрэвсэлтэй, даралт ихсэх эмгэгтэй малчин эмэгтэй их болжээ... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын Эрүүл мэндийн төвийн эмчтэй хийсэн ярилцлагаас) Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтад хамрагдсан байдлыг харахад хөдөөгийн эмэгтэйчүүдийн хяналтад эрт орсон үзүүлэлт нь улсын дунджаас доогуур, мөн тэдний амаржилтын давтамж олон байна37. Хүснэгт 1.18 Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтад хамрагдсан байдал (2010, 2013, 2018 он, хувиар) Он Жирэмсний хяналтад эрт үзүүлсэн (эхний 3 сард) 4 ба түүнээс олон удаа жирэмсний хяналтад үзүүлсэн Улсын дүн Хот Хөдөө Улсын дүн Хот Хөдөө 2010 77.2 80.1 72.7 81.2 82.4 80 2013 78.8 82.7 72.1 89.4 92 85.4 2018 83.8 85.1 80.8 88.5 89.7 85.9 Судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн 17.4 хувь нь жирэмсний хяналтад ороход ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй тулгардаг агаад эмч, эмнэлгийн ажилтны зан харилцаа, хандлага муу, нууц хадгалж чаддаггүй, мал маллах хүн бүл цөөн тул эмнэлэг явах зав гардаггүй, эмнэлгийн орчин нөхцөл, хүртээмж хангалтгүй гэх шалтгааныг дийлэнх нь дурдсан бөгөөд мөн жирэмсний хяналтад орох ёстойгоо мэдээгүй гэж хариулжээ. “Монгол Улс-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” нэгдсэн тайлан, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2019 он. 37 68

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents