Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
Тохиолдол 1.25
Өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй бэлэвсэн хоцорсон. Сүүлд суусан нөхрөөсөө гурван
хүүхэдтэй, нийт таван хүүхэдтэй. 2009 оноос хойш нөхөртэйгээ хамт айлд туслах
малчнаар ажиллаж байна. Суусан цагаас хойш нөхрийн ааш авир танигдаж эхэлсэн,
эрүүлдээ ч элдэв янзын ааш гаргадаг ч хүүхдүүдээ бодоод тэвчдэг. Ямар ч шалтгаангүй
уурладаг, уурлахаараа биед хүрнэ, хутга шөвөг барина, төмөр авч цохино. Нэг орой
намайг буруу зөрүү ярьснаас болж уурлаж, орны төмөр авч чулуудсан, гэрээс гараад
зугтсан чинь араас мотоцикльтой хөөсөн. Энэ талаар цагдаад хэлье гэхээр хүүхдүүдээ
бодоод, нөхрөө өрөвдөөд чаддаггүй. Нэг шөнө ууртай залгахаар нь айсандаа хүүхдүүдээ
аваад машиндаа хоносон, тэгтэл эргүүлийн цагдаатай таарч, бичиг баримт шалгатал,
бичиг баримтаа яарсандаа авч гараагүй байсан. Цагдаа сэжиг аваад надаас учир
байдлыг асууж, миний нөхцөл байдлыг мэдсэн. Ингэж арав гаруй жил цагдаад хэлэлгүй
тэвчсэний дараа сая нэг цагдаад мэдүүлэг өгч, нөхрөө долоо хоног баривчилгаанд
явуулсан. Өмнөх арав гаруй жилийн хугацаанд гаргасан зан авир, үйлдлийн талаар
хэлээгүй, зөвхөн тухайн үед болсон хэргээр л баривчлуулсан. Нөхрөөсөө байнга айдаг,
зүрх өвддөг болсон...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-ний
өдрөөс хэрэгжиж эхлээд 3 жил өнгөрч байна. Тус хуулийн шинэчлэлд зарчмын томоохон
өөрчлөлт оруулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах,
үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж
өгснөөрөө онцлог юм. Гэвч цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага,
нутгийн өөрөө удирдах ёсны болон бүх шатны Засаг дарга нарын хуулиар хүлээсэн чиг
үүргээ хэрэгжүүлэхэд бүтэц, тогтолцоо төсөв хөрөнгийн хувьд тулгамдсан, шийдвэрлэх
шаардлагатай зарим асуудал байна.
Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд тухайн орон нутгийн хүн
амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн
байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж, уг
нэгжийн ажилд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтныг оролцуулахаар
заажээ22. Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
бие даасан нэгжтэй болсон байна. Энэ нэгж нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар,
хэлтэс тус бүрд 1-2 алба хаагчийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг
батлан, тэдэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Иймээс энэ бүтцийг
нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэст бий болгох шаардлагатай байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 153
дугаар тогтоолоор “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг
норматив”-ыг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал,
газар зүйн байршил, дэд бүтэц, зам харилцааны нөхцөл, бусад онцлогийг харгалзан
баталсан ч өнөөгийн эдийн засгийн байдлаас шалтгаалан цагдаагийн байгууллагын
бүтэц, орон тоо, ашиглаж буй тээврийн хэрэгслийн тоо энэхүү жишиг нормативт хүрдэггүй
байна.
Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,
хохирогчийг хамгаалах тогтолцоонд голлох үүргийг хэрэгжүүлж, хэрэг, зөрчлийг
шийдвэрлэгдэж дуусах хүртэлх бүх үе шатанд оролцож байна. Иймээс цагдаагийн алба
хаагч үүргээ хэрэгжүүлэхэд дан ганц өөрөөс нь бус мэргэжил арга зүй, техникийн хангалт
болон хамтран ажиллах бусад салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаанаас
хамаарч байх тул цагдаагийн алба хаагчид ялангуяа хэсгийн төлөөлөгч, хэсгийн
22
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь хэсгүүд.
60