Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэлд өртсөн, эсхүл өртөж болзошгүй хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах, эсхүл эмнэлгийн тусламж, сэтгэл зүй, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр хуульчилжээ. 2019 оны байдлаар улсын хэмжээнд түр хамгаалах байр 14, нэг цэгийн үйлчилгээний төв 15 тус тус ажиллаж байна. Үүнээс төрийн харьяаны 13 түр хамгаалах байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв, төрийн бус байгууллагын харьяаны түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв тус бүр 1 байна19. Улсын хэмжээнд 2018, 2019 онд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн статистик мэдээлэлтэй танилцахад дараах байдалтай байна20. Хүснэгт 1.16 Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн статистик мэдээлэл (2018, 2019 он) Иргэн № 1 Түр хамгаалах байр 2 Нэг цэгийн үйлчилгээний төв Үүнээс малчин 2018 2019 2018 2019 529 596 23 45 1,210 1,821 6 6 Гэвч судалгаанд хамрагдсан 6 аймагт түр хамгаалах байр, Сүхбаатар аймагт нэг цэгийн үйлчилгээний төв алга байна. Тохиолдол 1.23 Нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон, хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй болохоор гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж байна. Нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон. Хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон. Тухайн үед айсандаа мориноос унаад нүдээ гэмтээчихлээ гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яахав гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах нь бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно, чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй гэж дарамталж гэрээс минь хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах, дүү хамаатан садан гэж байхгүй. Би аргаа бараад танай байгууллагад эрхээ хамгаалуулахаар хандаж байна... Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйд хамтарсан баг эрсдэлийн зэргийн үнэлгээ хийх явцад эмэгтэй дахин зодуулсан байна. Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байхгүй учраас дахин хүчирхийлэлд өртөх шалтгаан болсон... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйд Комиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний тэмдэглэлээс) Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 9/5964 дүгээр албан бичиг болон Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээс, 2020 он. 20 Мөн тэнд. 19 58

Select target paragraph3