Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүдийн 70 хувь нь хүчирхийллийг “нөхөр/ хамтран амьдрагч нь үйлдсэн” гэсэн бол 6.3 хувь нь “найз залуу”, 12 хувь нь “хамаатан садан”, 6.2 хувь нь “таньдаг хүн”, 5.5 хувь нь “танихгүй хүн үйлдсэн” гэжээ. Хүчирхийлэл үйлдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулахад дараах хариултыг өгчээ. Хүснэгт 1.15 Хүчирхийлэлд өртөж буй шалтгаан, нөхцөл № Хүчирхийлэл үйлдсэн шалтгаан, нөхцөл Хариулт Хувь 1 Архидан, согтуурсан үедээ 186 45.6 2 Хардалтын улмаас 73 18 3 Мөнгө, санхүүгийн гачигдлаас 44 10.8 4 Үгэнд орсонгүй, зөрлөө гэж 25 6.1 5 Боловсролгүйгээс 31 7.6 6 Өөрийн болон өргөмөл, дагавар хүүхдийн асуудлаас 20 5 7 Дарамтлах, хүчирхийлэх нь байдаг л зүйл хэмээн хүлээн зөвшөөрсөн хандлага байдаг учраас 11 2.6 8 Мал аж ахуй, гэрийн ажлаа зэрэг амжуулсангүй гэж 10 2.4 9 Бэлгийн харилцаанд орохоос татгалзсанаас 5 1.2 10 Хадам, хамаатан садны хов живээс 2 0.5 11 Нөхөр/хамтран амьдрагч гэр бүлээс гадуур харилцаатай болсноос 1 0.2 408 100 Нийт Тохиолдол 1.22 2009 оноос нөхөртэйгээ хамт амьдарч, 3 хүүхэдтэй болсон. Анх нэг гэрт орохдоо өөрийн өмчийн 20 бог малтай очиж байсан. Өнгөрсөн хугацаанд малын ашиг шимийг хүртэж санхүүгээ өөрөө захиран зарцуулах эрх мэдэлгүй амьдарч ирлээ. Тэр ч бүү хэл хүүхдийн мөнгө, амаржихын өмнөх болон дараа өгдөг мөнгө зэргийг зарцуулж үзээгүй. Хоол унд, угаалгын нунтаг, саван гэх мэт зүйлс дэлгүүрээс зээлээр авахаар бөөн хэрүүл маргаан болдог байв. Хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн болохоор багийн эмч дээр очиж жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт тавиулах гэтэл “Хадам ээж чинь битгий тавьж өгөөрэй гэсэн, хадам ээжид чинь загнуулна” гээд тавьж өгөөгүй. Хамтын амьдралын 8 жилийн хугацаанд би энэ айлд мал маллаж, өөрийн болон хадмынхаа гэр барааг нь янзалж тусалж ирсэн. Нөхөр намайг байнга хэл үгээр доромжилж хардаж сэрддэг. Ээж нь “Гар л битгий хүрээрэй. Хууль нь чанга юм билээ” гэдэг болохоор зоддоггүй, гэхдээ үг хэлээр доромжилж, сэтгэл санааны болон эдийн засгийн байнгын хараат байдалд байлгах төдийгүй гадагш хүнтэй харилцуулахгүй, өөрсдийнхөө эрхшээлд байлгаснаас энэ бүгдийг тэсэх аргагүй болсон. Бага хүүхдээ аваад замын унаанд дайгдаж, Улаанбаатар хотод ирсэн... Хүүхдүүдээ өөр дээрээ авч, гэр бүлээ цуцлуулмаар байна... (Баянхонгор аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан малчин эмэгтэйчүүдээс жилд дунджаар хэдэн удаа хүчирхийлэлд өртдөг талаар тодруулахад 25.4 хувь нь “1-2 удаа”, 27.1 хувь “3-5 удаа”, 33.9 хувь нь “байнга” гэж хариулжээ. Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүд дахин хүчирхийлэлд өртсөн тохиолдолд аль болох гэрээсээ дайжин зугтахыг хичээдэг бөгөөд хэрвээ зугатсан бол хөдөө хээр хонох, эсхүл танил айлаар хоног төөрүүлдэг талаараа ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын үед хэлж байв. 57

Select target paragraph3