Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл гол төлөв гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрээр
илэрч байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүний хэн нэгэн нөгөөгөө хүч, эрх
мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд
оруулж буй тэгш бус харилцаа бөгөөд энэ нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус, дахин
давтагдах, даамжрах шинжтэйгээрээ бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгардаг юм.
Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд
шинэчлэн батлахдаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн
эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл”
хэмээн тодорхойлж, иргэний эрх зүйн маргаан бус гэмт хэрэг, зөрчил болохыг хуульчилжээ.
Хуулийн шинэчилсэн найруулга нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан
зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг
хамгаалах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл
ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн бөгөөд дараах гол өөрчлөлтүүд орсон
байна.
Бүдүүвч 1.11 Хамтарсан багийн чиг үүрэг, гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх субъект
Хамтарсан баг, түүний чиг үүрэг
Сум,
Хорооны
Засаг дарга
ахална
Өрхийн
эмч
Сум,
Хорооны
нийгмийн
ажилтан
Сургуулийн
нийгмийн
ажилтан
Халамжийн,
хүүхэд,
гэр бүл
хөгжлийн
нийгмийн
ажилтан
Цагдаагийн
албан хаагч
Энэ
чиглэлээр
үйлчилгээ
үзүүлдэг
ТББ-ын
төлөөлөл
• Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан
сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус
байгууллагатай хамтран зохион байгуулах;
• Хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх,
хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх;
• Нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх,
хэрэгжүүлэх;
• Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх,
шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
• Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр
бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох
оролцоог дээшлүүлэх;
• Хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаарх статистик мэдээллийг холбогдох
байгууллагад хүргүүлэх.
52