Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал Тохиолдол 1.18 Бид сумын төвөөсөө 20 гаруй километр зайтай нутагладаг. Гэр бүлээрээ туслах малчнаар ажиллаад сард 250,000 төгрөгийн цалинтай. Энэ цалингаар гэр бүлийнхээ наад захын хэрэгцээг хангаж хүргэхгүй байна. Сум орж дэлгүүрээс хүнс, ахуйн хэрэгцээний зүйлсээ авахдаа тухайн сарынхаа цалинг өмнөх сарынхаа өрөнд суутгаж, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Дэлгүүрээс хүнс, ахуйн хэрэгцээний зүйлсээ тэмдэглүүлж, зээлээр авдаг учир нэмэгдэл үнээр бодож тооцдог. (Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Тохиолдол 1.19 Туслах малчин авна гэсэн зарын дагуу нөхөр маань ажилд ороод сүүлдээ нөгөө малчин айлдаа хүргэн болсон. Хамт яваагүйгээс ийм байдал үүссэн. Одоо би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон... (Баянхонгор аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Тохиолдол 1.20 Туслах малчид дунджаар 5-6 ам бүлтэй өрхийн гишүүд байна. Тэд сардаа 300,000400,000 орчим төгрөгийн цалинтай байна... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын багийн Засаг даргатай хийсэн ярилцлагаас) Цаашид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай болон холбогдох хууль тогтоомжид туслах малчны нэр томьёог тодорхойлох, туслах малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин хөлсийг мөнгөөр төлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгах шаардлагатай байна. 1.2 Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрхийн асуудал Хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд хүн бүр амьдарч буй орчин, гэр бүлдээ айх аюулгүй, аливаа хүчирхийлэл, дарамтаас ангид байх эрхийг баталгаажуулсан болно. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 1 дүгээр зүйлд “Энэхүү конвенцын зорилгоор эмэгтэйчүүдийг ялгаварлах гэсэн нэр томьёо нь гэрлэлтийн байдлаас үл хамаарч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон аливаа бусад салбарт эмэгтэйчүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх, хэрэгжүүлэхэд саад хийх, эсхүл үгүйсгэх үр дагавар, эсхүл зорилго бүхий ялгаварлах, үгүйсгэх гадуурхах буюу хязгаарлахыг хэлнэ” гэж заажээ. Үүнийг Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1992 оны 19 дүгээр Ерөнхий зөвлөмжид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба ялгаварлан гадуурхах явдлын хоорондын харилцаа холбоог тодотгон, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтын хэлбэрийг бий болгодог, ялгаварлан гадуурхалт нь энэ төрлийн хүчирхийлийн гол шалтгаан болно гэж тайлбарласан байна. Тус Ерөнхий зөвлөмжид эмэгтэйчүүдийн эс��эг хүчирхийлэл нь хүйсэд тулгуурласан, эрэгтэйчүүдтэй адил тэгш эрх, эрх чөлөө эдлэх эмэгтэйчүүдийн боломжийг ноцтойгоор хязгаарлаж байгаа ялгаварлан гадуурхалтын хэлбэр мөн бөгөөд үүнд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн хор уршигт хүргэж буй үйлдэл, эсвэл аюул заналхийлэл, зовлон шаналгаа учруулан, хүний эрх, эрх чөлөөг бусад байдлаар хязгаарлах аливаа үйлдэл, эс үйлдэхүй хамаардаг гэж тодорхойлжээ. 51

Select target paragraph3