Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
Байгалийн гамшгаас гадна хүний буруутай үйл ажиллагаа, малчдын хувийн бэлтгэл,
бэлчээрийн даац алдагдаж нөөц хүрэлцэхгүй байгаа, малын өвчин, мал эмнэлгийн
үйлчилгээ, мал сүргийн бүтцийн зохистой харилцаа алдагдсан, малын чанар чансаа
муудсан зэрэг хүчин зүйл нь малын өсөлт, хорогдолтод сөрөг нөлөөтэй байна.
Монгол Улс 111 сая га бэлчээр, 1.7 сая га хадлангийн талбай бүхий нийт 112.7 сая га
газартай. Нийт малын тоо 2018 оны эцэст 66.5 сая толгойд хүрсэн бөгөөд хангайн болон
хээрийн бүсийн бэлчээрт хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг ямааны тоо нийт малын 40.8
хувийг эзэлж байна. Түүнчлэн малын тоо толгой 1990 оноос хойш 2.5 дахин өссөн нь
бэлчээрийн доройтол үүсэх үндсэн нөхцөл болж байна. Бэлчээрийн доройтол, цөлжилтийн
нэг шалтгаан нь малчид нийтийн нөөц бэлчээрийг зохицуулалтгүй, хэт ашиглаж байгаа
явдал бөгөөд цөлжилтийг улам эрчимжүүлж байна. Байгаль орчин, уур амьсгал, нийгмийн
голлох хүчин зүйлийн хүрээнд хийсэн үнэлгээгээр 2016 оны төлөв байдлаар нийт нутаг
дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бөгөөд үүнээс хүчтэй,
нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон газар 22.9 хувийг эзэлж байна. Газрын доройтол
илэрсэн нийт нутаг дэвсгэрийн 49 хувийг хүний болон малын тоо толгой, үлдсэн 51 хувь
нь байгалийн хүчин зүйлсээс болж доройтож байна9.
Монгол Улсын хувьд тулгамдаж буй экологийн бүлэг асуудал нь цөлжилт, газрын
доройтол юм. Иймд бэлчээр ашигласны татвар оногдуулах, малын тоо толгойг зохистой
хязгаарт барих, ялангуяа бэлчээрт халтай ямаан сүргийн тоо толгойг хязгаарлах мөн
бэлчээрийг сэлгэн ашиглах, отор нүүдлийн зохицуулалтыг хийх шаардлагатай байна.
Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал
Үндэсний статистикийн хорооны “Ажиллах хүчний судалгаа”-гаар 2019 онд Монгол Улсад
нийт 1,146,162 ажиллагчид байна.
Хүснэгт 1.7 Нийгмийн даатгалд хамрагдсан даатгуулагчдын статистик мэдээлэл (2019 он)
Ангилал
Нийт
Хүйс
Эрэгтэй
Эмэгтэй
хүн
хүн
хувь
хүн
хувь
1.146,162
606,814
55.6
539,348
44.3
Албан журмын даатгуулагчид
813,744
416,338
51.2
397,406
48.8
Сайн дурын даатгуулагчид
188,212
69,196
36.8
119,016
63.2
Нийт малчид
285,482
166,368
58.3
119,114
41.7
Нийгмийн даатгал төлдөг малчид
78,227
42,513
54.3
35,714
45.7
Нийт ажиллагчид
2019 оны байдлаар нийт малчдын 27.4 хувь нь буюу 78,227 малчин нийгмийн
даатгалд хамрагджээ. Тэдний 42,513 нь буюу 54.3 хувь нь эрэгтэй, 35,714 нь буюу 45.7 хувь
нь эмэгтэй малчид байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас эдийн засгийн идэвхтэй
хүн амын 75.7 хувь нь нийгмийн даатгалд даатгуулсан, харин даатгалд хамрагдах ёстой
үлдсэн 25 орчим хувийн олонхийг малчид9F9F10 эзэлж, нийгмийн даатгалд хамрагдалт
тааруу байна гэжээ11.
Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2017-2018 он, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, УБ, 2019 он.
Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр
ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Үүнд:
малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, газар тариалан эрхлэгч, бичил уурхай эрхлэгч, чөлөөт уран бүтээлч, тодорхой хөдөлмөр
эрхлээгүй иргэн, гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн, оюутан суралцагч, бусад иргэн хамаарна. Сайн дурын даатгуулагч
нь сар бүр өөрийн мэдүүлсэн орлогоосоо 11,5 хувь тэтгэврийн даатгалд, 1 хувь тэтгэмжийн даатгалд, 1 хувь үйлдвэрийн
осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд нийт 13,5 хувиар шимтгэл төлнө.
11
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээс, 2020 он. http://www.ndaatgal.mn/v1/view/1202
9
10
47