Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
Хүснэгт 1.6 Гэмтэж бэртсэн тохиолдол
№
Гэмтэж бэртсэн тохиолдол
Хариулт
Хувь
1
Малд хазуулах, өшиглүүлэх, гишгүүлсэн
98
32.1
2
Морь, тэмээ зэргээс унасан
63
20.7
3
Наршсан
58
19
5
Гар, хөлийн хуруу, нүүр, чихээ хайрч, хөлдөөсөн
44
14.4
6
Хальтирч унахдаа гар, хөл, хүзүү толгойгоо гэмтээсэн
41
13.4
7
Байгалийн гамшигт үзэгдэл болоход гэр нурснаас гэмтсэн
1
0.3
305
100
Нийт дүн:
Цаг агаарын хүнд нөхцөлд аюулгүй байдлаа хангахдаа гол төлөв дулаан хувцаслаж,
гэр бүлийнхээ хэн нэгэн гишүүнтэй хамт малд явдаг, үр хүүхдээ харах хүнгүй үед нөхөр нь
ганцаараа малдаа явах зэргээр зохицуулдаг байна. Үүний зэрэгцээ хүн бүл цөөтэй малчин
эмэгтэйчүүд цаг агаар муу үед бага насны хүүхдээ гэртээ үлдээж, малдаа явах тохиолдол
олонтаа гардаг ажээ.
Тохиолдол 1.11
Ам бүл цөөтэй учир өвөл цас ихтэй, цаг агаарын хүнд нөхцөлд мал маллах хүндрэлтэй
байдаг. Нэг удаа мал цасан шуурганд уруудаад нөхөр бид хоёр хойноос нь явсан.
Ингэхдээ 3 настай хүүгээ гэртээ уяж орхиод, галаа сайн түлээд түгжээд явсан. Тэр
шөнөдөө малаа олж чадалгүй хээр хоносон. Хүү гэртээ ганцаараа яаж байгаа бол гэж
их санаа зовсон. Аз болоход муу юм болоогүй...
(Өмнөговь аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Байгаль, цаг уурын хүнд нөхцөлөөс гадна нийгэм, соёлын хүчин зүйлстэй
холбоотойгоор хот айлаар амьдрах хэв маяг өөрчлөгдөж, туслах малчинтайгаа хоёр
гэрээр амьдрах, эсхүл ганц айлаараа амьдрах үзэгдэл нийтлэг болжээ. Үүнээс үүдэн малын
хулгай ихсэх, хүчирхийлэл, дарамтад өртөх, амь насаа алдах зэрэг сөрөг үр дагавар гарах
болсон бөгөөд ялангуяа ам бүл цөөн өрх толгойлсон малчин эмэгтэйчүүд малаа хулгайд
алдах, бэлгийн хүчирхийлэлд өртөх болжээ.
Тохиолдол 1.12
Малчид малаа хулгайд их алддаг боллоо. Хулгайч ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэй,
өндөр настан, хүн хүч муутай айлуудыг судалж, малыг нь хулгайлдаг. Яагаад гэвэл тэд тэр
болгон малынхаа араас эрэл хайгуул болж хөөцөлдөж чаддаггүй. Одоогийн Эрүүгийн
хуулиар 24-өөс дээш тооны бог мал хулгайлсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Харин бага тооны мал хулгайлсан бол баривчлах юм уу торгох ялаар шийтгэх
зохицуулалттай болохоор малыг 5-10 тоогоор хулгайлах нарийн аргад шилжсэн. Үүнээс
болж малчид малаа цувуулж алдсаар 40-50 малтай үлдэж байгаа тохиолдол бий. Иймд
энэ хуулийг эргэн харах зайлшгүй шаардлагатай байна...
(Хөвсгөл аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 1.13
Энэ жил өрх толгойлсон хоёр малчин эмэгтэй нас барсан. Нэг нь малдаа өвс өгч байгаад
нас барсан, нөгөөх нь гэртээ нас барсан байдалтайгаар олдсон. Тэдний аль аль нь ганц
бие эмэгтэй малчид байсан...
(Хөвсгөл аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчидтай хийсэн ярилцлагаас)
46