Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч, экосистем болон биологийн олон янз байдлын тоо хэмжээ, амьдрах орчны өөрчлөлт нь малчдад томоохон сорилт болж байгаа төдийгүй ахуй амьдрал, мал аж ахуйгаа эрхлэхэд нь нөлөөлөх болжээ6F6F7. Ялангуяа зуд, ган, хуурайшилт, бороо, цас, шуурга, үер зэрэг байгалийн үзэгдэл, гамшгийн давтамж нэмэгдэж байгаагаас мал аж ахуй эрхлэхэд учрах хохирлын хэмжээ ихсэхийн сацуу малчид гэмтэж бэртэх, амь нас эрсдэх аюултай байна. 2018-2019 онд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, осолд өртсөн малчдын мэдээлэлтэй танилцахад дараах байдалтай байна8. Хүснэгт 1.5 Гамшиг, аюулт үзэгдэл, осолд өртсөн малчдын статистик мэдээлэл Он Аюулт үзэгдэл, ослын тохиолдол Өртсөн малчид Хувь Хорогдсон малын тоо Учирсан хохирлын хэмжээ (төгрөгөөр) 2018 4,373 304 6.95 1,906.565 467.3 тэрбум 2019 4,990 262 5.25 26,134 35.8 тэрбум Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 2018 онд 208 хүн нас барсны 29 нь малчин байсан бөгөөд 12 нь малаа даган төөрч, сураггүй болж, 15 нь үер усны ослоор, 2 нь гал түймрийн улмаас нас баржээ. Харин 2019 онд 203 хүн нас барсны 7 нь малчин байснаас 6 нь малаа даган төөрч сураггүй болж, 1 нь аянганд цохиулж нас баржээ. Тохиолдол 1.10. Манайх зуднаар бүх малаа алдаад баруун аймгаас Булган, Эрдэнэтийн залгаа нутагт шилжин ирж, айлд үхэр маллан гэр бүлээрээ туслах малчнаар ажиллахаар болов. Нийт 30 гаруй үнээ маллаж, саадаг, сүүг нь сүүний үйлдвэрт өгдөг учраас өглөө оройдоо үнээгээ саахад дор хаяж 2-3 цаг зарцуулдаг байв. Энэ нутагт бороо орох үед аянга цахилгаан ихтэй. Нэг удаа үнээ сааж байхад дуу цахилгаантай хүчтэй бороо орлоо. Үнээгээ заавал саахгүй бол нормын сүүг өгч чадахгүй болох учир нөхөртэйгөө хамт үнээгээ саасан. Тэгээд ч харанхуй болох гээд юм юм л давхцаад байсан үе юм. Тэгсэн сүүлийн 2 үнээгээ ивэлгээд сааж байх үеэр хүчтэй аянга бууж, миний бие аянгад өртсөн. Саалийн хувин маань төмөр хувин байсан татсан болов уу гэж боддог. Мөн малын хашаа хороог төмрөөр бэхэлсэн байсан. Ер нь тэгээд хуванцар сав хортой гэхээр нь сааль сүүнд хуванцар сав хэрэглэдэггүй, уг нь модон саалийн хувин байсан бол ийм юм болохгүй ч байсан юм бил үү гээд юм юм л бодогддог. Булганы харьяа нутаг хэдий ч Эрдэнэттэй ойрхон учраас хамгийн ойр газраас манай эзэн тусламж дуудаж авчирсан. Эмнэлгийн тусламж ирэх хооронд намайг шороонд нэлээд удаан булж байлгасан. Бүтэн жил эмчлүүлж, гайгүй болсон ч одоо байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон... (Орхон аймгийн малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Малчин эмэгтэйчүүдээс байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мал хариулах үедээ гэмтэл бэртэл авч байсан эсэхийг тодруулахад 28.9 хувь нь дараах шалтгаанаар “гэмтэж бэртсэн” гэжээ. “Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, Малчдын амьжиргаа ба уур амьсгалын өөрчлөлт”, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Азийн хөгжлийн банкнаас гаргасан эмхэтгэл, УБ, 2014 он. 8 Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6/2612 дугаар албан бичиг, 2019 оны гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэгдсэн мэдээлэл: https://nema.gov.mn/n/94381 7 45

Select target paragraph3