Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
голлох нөлөө үзүүлдэг ч суурьшлын бүсэд ойр байх тусам малын ашиг шимээс гадна өөр
бусад эх үүсвэрээс орлого олох боломж нэмэгддэг байна.
Малчин эмэгтэйчүүд амьдралын хэмнэл, улирлын онцлогоос хамаарч, урин дулаан
цагт цагаан идээ боловсруулдаг хэдий ч өрхийн хэрэглээнээс хэтэрдэггүй байна. Сүүлийн
үед бог малаа сааж, сүүг нь боловсруулахаа бараг больжээ. Хэрэв цагаан идээ үйлдвэрлэх
технологийг хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлбэл бог малаа сааж, орлогоо бага ч гэсэн
нэмэгдүүлэх боломжтой байгаагаа ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын үед малчин
эмэгтэйчүүд хэлж байлаа.
Бэлчээрийн малын сүүний гарц өвлийн улиралд татарч, зун, намрын улиралд
элбэгшдэг бол хаврын улиралд ноос, ноолуур, идэшний үеэр арьс, шир элбэгшдэг байна.
Иймд малын түүхий эдээс олж буй орлого тогтмол бус бөгөөд зах зээл дэх түүхий эдийн үнэ
ханшаас шууд хамааралтай байна. Сум, суурин газарт ойр амьдардаг малчид цагаан идээ
борлуулж, ашгийг нь хүртэх боломж харьцангуй өндөр бол суурин газраас алслагдсан
малчид хэрэгцээнээсээ илүү гарсныг нь зарж борлуулах боломж хомс байна6.
Комиссын судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүд орлогоо дараах байдлаар
тодорхойлжээ.
Хүснэгт 1.3 Гэр бүлийн орлогын эх үүсвэр
№
1
2
Гэр бүлийн орлого
Ноос, ноолуур, арьс, шир, сүү, цагаан
идээ, мал, малын гаралтай бүтээгдэхүүний
Үндсэн орлого борлуулалт
Цалин хөлс
Давхардсан
тоогоор
Хувь
313
62.3
38
7.5
3
Тэтгэвэр, тэтгэмж
85
17
4
Хүнсний ногоо тарьж, борлуулах
19
3.8
5
Дэлгүүр, гуанз ажиллуулах, дээл хувцас оёх
2
0.4
6
Зээлтэй тул мал аж ахуйтай холбоотой аливаа
ажил хийдэг
1
0.2
7
Нэмэлт орлогогүй
44
8.8
502
100
Бусад орлого
Нийт
Малчин эмэгтэйчүүдийн 55.4 хувь нь гэр бүлийн сарын орлогоо “320,000 төгрөгөөс
бага” гэж хариулсан бол 1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 6.5 хувийг эзэлж байв. Банкинд
хадгаламжтай эсэхийг тодруулахад 68.3 хувь нь хадгаламжгүй байв. Мөн гэр бүлийнхээ
санхүүг захиран зарцуулж, хэрэгцээт зүйлсээ худалдан авч чаддаг эсэхийг тодруулахад 50.2
хувь нь нөхөр/хамтран амьдрагчтайгаа хамт шийддэг, 41.2 хувь нь гэр бүлийнхээ санхүүг
захиран зарцуулах асуудлыг өөрөө шийддэг ч, өөртөө зарцуулж чаддаггүй, 8.6 хувь нь
“гэрийнхээ төсвийг захиран зарцуулах асуудлыг нөхөр/хамтран амьдрагч шийддэг” гэжээ.
Тохиолдол 1.8
Манай сумын эгч дүү малчдын ээж нь аймгийн төвд нас барсан. Нөхрүүд нь өөрсдөө
мянгат малчид хэрнээ тус бүрд нь 10,000 төгрөг өгөөд явуулсан байх жишээтэй. Тэр
мөнгөө буяны ажилд зарцуулаад зөвхөн эргэж ирэх шуудангийн зардалд 25,000 төгрөг
өгсөн байв. Тэгээд замдаа хоол ч идэлгүй гэртээ ирсэн тохиолдол гарч байсан...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
“Малчдын аж байдлын судалгаа” Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны
институт, УБ, 2018 он.
6
43