Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд нэн тэргүүнд тулгамддаг нөхөн үржихүйн
асуудал нь эмнэлгийн үйлчилгээ хэвийн авч чаддаггүй, жирэмслэх, ураг тээх явцад
үүсч болох эрсдлийг хянах боломж хязгаарлагдмал байдаг явдал юм. Финландын
Засгийн газрын Флом олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын
тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо төрийн бус байгууллагаас “Хөгжлийн бэрхшээлтэй
эмэгтэйчүүдийн дэмжих бүлгүүдийг чадавхжуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн
эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нөлөөлөх нь” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд төслийн
хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 1 дүгээр амбулаторийг хүртээмжтэй
нөхөн үржихүйн кабинет, дасгалын өрөөтэй болгожээ. Уг кабинет нь олон үйлдэлтэй,
эмэгтэйчүүдийн үзлэгийн ортойгоос гадна дасгал, хөдөлгөөн хийх төхөөрөмжтэй байна.
Түүнчлэн тэргэнцэртэй жирэмсэн эмэгтэйчүүдэд суугаагаараа жингээ үзэх боломжийг
бүрдүүлжээ. Одоогоор улсын эмнэлгүүд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан
тусгай ор, жин, дасгалын тоног төхөөрөмжгүй бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн
төвд нээгдсэн уг кабинет анхдагч нь болжээ. Тус кабинет 2017 оны 12 дугаар сард нээлтээ
хийсэн бөгөөд аймаг, дүүрэг харгалзахгүй үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхэд чиглэжээ.50
Гэвч энэ төрлийн кабинетын тоо, хүртээмж улсын хэмжээнд хангалтгүй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос
2015 онд Засгийн газарт өгсөн зөвлөмжид “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бэлгийн болон
нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн хязгаарлалтгүйгээр үзүүлэх
шаардлагатай арга хэмжээ авах, мөн тэдний бэрхшээлээс үл шалтгаалан бүх хөгжлийн
бэрхшээлтэй хүмүүс үнэ төлбөргүй үйлчилгээ, эмчилгээний талаар мэдээлэл авч, эмчилгээг
зөвшөөрөх эрхтэй” гэсэн бөгөөд 2017 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Өрхийн
эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт”51-ыг шинэчлэн баталжээ. Уг
жагсаалтад нөхөн үржихүйн насны бүх охид, эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх үйлчилгээний төрөлд жирэмсний, төрсний дараах үеийн
болон нөхөн үржихүйн бусад төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр заасан байна.
Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл
мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үнэ төлбөргүй авах эрх зүйн орчин бүрдсэн
боловч тухайн эмнэлгийн байгууллагын хүртээмж, хүрэлцээнээс шалтгаалж хөгжлийн
бэрхшээлтэй эмэгтэйчүүд үйлчилгээнд хамрагдах боломж хангалттай бүрдээгүй байна.
Тухайлбал, тулгуур эрхтний бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй эмэгтэйчүүд өрхийн эрүүл
мэндийн төвд хандаж үзлэг, шинжилгээнд хамрагдаж чадахгүй хэвээр байна.
Тохиолдол 14
Нэг удаа дүүргийн эмнэлэг дээр зохион байгуулдаг жирэмсэн ээжүүдийн сургалтад
суусан.Тэнд ээжүүдийн төрөлтийг дэмжих дасгал зааж, би дагаж хийхийг хүссэн ч
эмч “…за, ингээд гараа өргөөд… хөлөө ингээд дээш өргөөрэй, намайг дууриагаад
хийгээрэй” гээд яриад л байсан. Би харж чадахгүй болохоор юу болоод байгааг бүрэн
ойлгоогүй.
Харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй хийсэн бүлгийн ярилцлага
“Өсвөр насны охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол Улсын
Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт” Баримт бичгийн судалгаа, 2018 он, Комисс.
51
2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Монгол улсын эрүүл мэнд, спортын сайдын тушаал дугаар 470.
50
24