Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
Тохиолдол 13
Би 38 настай. Охин маань 18 настай. Саяхан хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Нөхөр
маань хүүхэд нэхээд, жирэмслэхгүй болохоор эмчид үзүүлтэл үрийн сувгийг анхны
хүүхдээ төрүүлэх үед боосон байна гэж хэлсэн. Учрыг лавлатал өмнөх нөхөр маань
ээжтэй ярилцаад шийд гаргасан, надад хэлээгүй байсныг саяхан мэдсэн. Би нөхөртөө
энэ байдлаа хэлж чадахгүй, цаашид яахаа мэдэхгүй байна.
Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага,
Сэлэнгэ аймаг
Дээрх нөхцөл байдлаас харахад “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж
үйлчилгээний журам“44, “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход
баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг
шинэчлэн батлах тухай тушаал45 зэрэг эрх зүйн актыг практикт буруу хэрэглэснээс болж
хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байна. Тодруулбал,
“Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам“-д өндөр
эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг илрүүлэх асуумжид сэтгэц мэдрэлийн эмгэгтэй жирэмсэн
эмэгтэйг өндөр эрсдэлтэй жирэмсэн гэж үзэхээр оруулсан бөгөөд бүсийн оношилгоо
эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, сум
дундын болон хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдэд өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг эх
барих-эмэгтэйчүүдийн эмч, хавсарсан эмгэгтэй тохиолдолд холбогдох мэргэжлийн эмч
нартай хамтран хянахаар зохицуулсан болно.46
Гэвч бодит байдалд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг бэрхшээлийн төрөл, хүнд,
хөнгөнийг сайтар харгалзахгүйгээр өндөр эрсдэлтэй жирэмсний ангилалд хамааруулан
ойлгож жирэмслүүлэхгүй байх, жирэмсэлсэн тохиолдолд тэднийг буруутгаж, зүй бус
харилцах, жирэмслэлтийг таслах, өөрт нь мэдэгдэлгүй үрийн сувгийг боох, жирэмслэлтээс
хамгаалах арга хэрэгсэл тогтмол хэрэглэхийг шаардах, нийгмийн халамж олгохгүй гэх
зэргээр шахалт үзүүлэх явдал гардаг талаар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд цөөнгүй
дурджээ.
1.2.4 Жирэмслэлт, үр хөндөлт
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн асуудлаар
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжид “...
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, ялангуяа сэтгэц болон оюун ухааны бэрхшээлтэй
хүмүүсийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хязгаарлаж, албадан үрийн суваг
боох, үр хөндөхийг зөвшөөрдөг заалтыг Эрүүл мэндийн тухай хуулиас хасах, ийм дүрэм
журам, зохицуулалтыг хүчингүй болгохыг Хороо Оролцогч улсаас шаардаж байна.
Оролцогч улсын эрүүл мэндийн хууль, тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүс
эмчилгээний талаар үнэ төлбөргүй мэдээлэл авч чадахгүй, өөрсдийнх нь зөвшөөрлийн
дагуу үйлчилгээ үзүүлэхгүй байна гэж үзэж байна”47 гэжээ. Судалгаанаас үзэхэд гэр бүлийн
гишүүд, эмнэлгийн мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн жирэмсэлж, үр
хүүхэдтэй болох шийдвэр гаргахад нь хөндлөнгөөс оролцож, нөлөөлж байна.
Эрүүл мэндийн яамны сайдын 2014 оны 10 дугаар сарын 20-ны 338 дугаар тушаалаар «Жирэмсэн болон төрсний дараах үед
үзүүлэх тусламж үйлчилгээний журам.
45
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны А/39, A/12 дугаар тушаал.
46
Эрүүл мэндийн яамны сайдын 2014 оны 10 дугаар сарын 20-ны 338 дугаар тушаалаар «Жирэмсэн болон төрсний дараах үед
үзүүлэх тусламж үйлчилгээний журмын 3.4.7 дахь заалт.
47
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн Хорооноос Засгийн газарт 2015 оны 5 дугаар
сарын 13-ны өдөр өгсөн зөвлөмжийн 29 дэх хэсэг.
44
22