“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Бүдүүвч 4.26. Үр хөндөлт хийлгэсэн газар 80 65 60 59.6 40 20 0 13 21 11.9 19.3 Сумын эмнэлэгт Аймгийн нэгдсэн Хувийн эмнэлэгт эмнэлэгт Малчин эмэгтэй 3 6 2.8 Гэртээ 5.5 Улаанбаатар хотын эмнэлэгт 1 0.9 Өөр аймгийн эмнэлэгт Хувь Үр хөндөлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй, энэ төрлийн үйлчилгээний хүртээмж муу, эсвэл үйлчилгээ нь чанаргүй улс оронд амьдарч буй эмэгтэйчүүд мэргэжлийн бус, чанарын шаардлага хангаагүй газарт хандах, эсвэл өөрсдөө үр хөндөлт хийх гэж оролддог бөгөөд энэ нь тухайн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг ноцтой эрсдэлд оруулдаг билээ. Ихэнх эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс болж үр хөндүүлдэг бөгөөд хөгжиж буй орнуудад үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 84 хувь нь орчин үеийн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслээр хангагдаагүй, нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байна. Ялангуяа үр хөндөлтийн хувь хэмжээ нь гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрүүд хэр үр дүнтэй байгааг харуулах үзүүлэлт болдог байна. 62 Иймээс хүн амын дунд үр хөндөлтөөр төгссөн жирэмслэлтийн тоог эрчимтэй бууруулах, ингэхдээ хөдөөгийн болон алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд чиглэсэн гэр бүл төлөвлөлтийн илүү боловсронгуй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улс 1989 онд үр хөндөлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн билээ. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 78 дугаар тогтоолоор баталсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр (2017-2021)-ийн хүрээнд 1,000 амьд төрөлт тутамд үр хөндөлтийн түвшинг 224-өөс 200 хүртэл бууруулах зорилтыг дэвшүүлжээ. Улсын хэмжээнд үр хөндөлтийн тоо жилээс жилд буурсан (2016 онд 18,316, 2017 онд 17,530, 2018 онд 15,822) үзүүлэлттэй байгаа нь сайшаалтай юм. Цаашид гэр бүл төлөвлөлтийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгслийн талаарх өрөөсгөл ойлголтыг арилгах, үр хөндөлтийн дараах гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээгээр хангаж, үр зулбуулах эмийн хууль бус худалдааны хяналтыг чангаруулах шаардлагатай байна. Бэлгийн болон нөхөн үржихүйн өвчин эмгэгтэй холбоотой эмчилгээ үйлчилгээнд хамрагдаж байсан эсэхийг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйн 256 нь хариулсан байх бөгөөд тэдний 12.9 хувь нь эмчилгээ үйлчилгээнд хамрагдаж байсан гэсэн бол 87.1 хувь нь хамрагдаж байгаагүй гэжээ. Гуттмахер Институт, Нэгдсэн дүгнэлт: Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл дэх хөрөнгө оруулалт, баримтын хуудас, Нью-Йорк хот: Гуттмахер институт, 2017 он. 62 87

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents