“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН 4. 5. 6. 7. Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгслийг хэрэглэж мэдэхгүй Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгслийг хаанаас авахаа мэдэхгүй Эрүүл мэндийн шалтгаанаар Жирэмслэх боломжгүй тул Нийт 7 3.9 2 1.1 46 37 181 25.4 20.4 100 Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан 15-49 насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хэрэглээг авч үзвэл 51.9 хувь нь “ямар нэгэн арга хэрэгсэл хэрэглэдэггүй”, харин 26.6 хувь нь “ерөндөг (спираль) хэрэглэдэг”, 6.7 хувь нь “эм хэрэглэдэг”, 4.4 хувь нь “бэлгэвч хэрэглэдэг”, 2.8 хувь нь “умайн гуурсан хоолойгоо боолгосон”, 2.6 хувь нь “хуанли хөтөлдөг” гэжээ. 53 Бүдүүвч 4.8. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан 15-49 насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн хэрэглээ (2018 он) ЖСАХ хэрэглэдэггүй Бусад Гадуур тавих Хуанлийн дагуу түр тэвчих Хүүхэд хөхүүлэх Диафрагм, лаа, царцмаг Эмэгтэй бэлгэвч Эрэгтэй бэлгэвч Эм Суулгац Тариа Ерөндөг (спираль) Үрийн суваг боох Умайн гуурсан хоолой боох 51.9 0.3 0 2.6 0.1 0 0.4 4.4 6.7 2.1 2 26.6 0.1 2.8 0 10 20 30 40 50 60 Харин малчин эмэгтэйчүүдээс жирэмслэлтээс сэргийлэх ямар төрлийн арга хэрэгсэл хэрэглэдгийг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйгээс 429 хариулсан бөгөөд тэдний 38 хувь нь “эм тариа”, 28.7 хувь нь “ерөндөг (спираль)”, 12.8 хувь нь “бэлгэвч”, 7 хувь нь “сарын тэмдгийн хуанли хөтөлдөг”, 6.2 хувь нь “суулгац хэрэглэдэг”, 3.3 хувь нь “умайн гуурсан хоолойгоо боолгосон”, 3.5 хувь нь “гадуур тавих арга хэрэглэдэг”, 0.2 хувь нь “наалт хэрэглэдэг” гэжээ. 53 “Монгол Улс-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” нэгдсэн тайлан, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2019 он. Гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай бөгөөд жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл хэрэглэж байгаа (нөхөр, хамтран амьдрагч нь хэрэглэж болно) (15-49 насны эмэгтэйчүүдийн хувь, арга, хэрэгслийн төрлөөр), 2018 он. 73

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents