“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
7.
Тэр бүр хамрагдаж чаддаггүй, энэ тэндээс
эмэгтэйчүүдийн эмч ирэх үед хамрагддаг
Нийт
5
0.7
641
100
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдахад
тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодруулахад санал асуулгад оролцсон 631
малчин эмэгтэйн 458 нь дараах хариултыг өгчээ.
Хүснэгт 4.4. Эмчилгээ үйлчилгээнд хамрагдахад тулгарч буй хүндрэл
бэрхшээл
№
1.
2.
3.
4.
5.
6.
Эмчилгээ үйлчилгээнд хамрагдахад тулгарч буй
хүндрэл бэрхшээл
Эмч, эмнэлгийн ажилтны зан харилцаа, хандлага муу, нууц
хадгалдаж чаддаггүй
Ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гардаггүй ч эмнэлэгт
үзүүлэхэд дараалал ихтэй байдаг
Эмнэлэгт очихоор өөр өдөр ир гэж буцаадаг (эмч нар
сургалттай, багажаа хураагаад далд хийсэн, цаг байхгүй
гэх мэт)
Эмнэлгийн орчин нөхцөлийн хүртээмж хангалтгүй (ор, эм
тариа хангалтгүй, ариун цэврийн өрөө байхгүй, бохир гэх
мэт)
Мал маллах хүн бүл цөөтэй тул тэр бүр эмнэлэг явах зав
гардаггүй, явж чаддаггүй
Алслагдмал газар амьдардаг тул эмнэлгийн үйлчилгээг тэр
бүр авч чаддагүй
Нийт
Хариулт
Хувь
98
21.4
88
19.2
80
17.5
79
17.2
69
15.1
44
9.6
458
100
Тохиолдол 4.2
Би хүүхдүүдтэйгээ амьдардаг, хүү 16, охин 12 настай. Өөрийн хэдэн тооны хонь,
ямаатай мөн хажуугаар нь айлын малыг хариулж, малладаг. Миний бие өвдөөд ДарханУул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр сумаас яваад очиход эмнэлгийн цаг дууссан
тул 20 хоногийн дараах цаг байна гэх шалтгаанаар эмчид үзүүлж чадаагүй. Би хэдэн
хонь, ямаагаа хажуу айлдаа гуйж үлдээгээд эмнэлэгт үзүүлчихээд орой ирнэ гэж хэлээд
орхиод ирсэн. Миний хувьд хүүхдүүдээ зуны амралтаар ирсэн үед зав зайтай болдог
энэ үед үзүүлэх гээд очиход зарим эмч нар амралтаа авсан, эсвэл үзүүлэх цаг дууссан
гэх шалтгаанаар эмчид үзүүлж чаддаггүй учраас хувийн эмнэлэгт үзүүлчихээд ирсэн.
Угтаа би сайн дураараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг хэдий ч
улсын эмнэлэгт үзүүлж чаддаггүй...
(Дархан-Уул аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Жирэмслэлтээс сэргийлэх ямар нэгэн арга, хэрэгсэл хэрэглэдэг болохыг
тодруулахад судалгаанд оролцсон 631 малчин эмэгтэйн 487 нь хариулсан байх
бөгөөд тэдний 63 хувь нь жирэмслэлтээс сэргийлэх ямар нэгэн арга хэрэгсэл
хэрэглэдэг бол 32 хувь нь хэрэглэдэггүй, 5 хувь нь хэрэглэх шаардлагагүй гэж үзжээ.
70
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents