“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Тохиолдол 4.1. Сумын иргэд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар суманд зохион байгуулагдаж байгаа хурал, зөвлөгөөнөөс мэдээлэл авдаг. Гэхдээ хурал, зөвлөгөөнд ихэвчлэн нөхрүүд нь ирдэг, харин эхнэрүүд нь мэдээлэл тогтмол авч чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг нийгмийн ажилтан өгдөг ч айлд болж байгаа хүчирхийллийн талаар иргэд тэр бүр мэдээлдэггүй, хохирогч өөрөө л хэлэхгүй бол тэр бүр мэдэгддэггүй. Иймээс иргэдэд хүртээмжтэй мэдээлэл өгөх, мөн энэ талаар дуудлага мэдээлэл өгдөг, авдаг болгох зэргээр төрийн үйлчилгээг чанартай, шуурхай болгох шаардлагатай байна... (Өмнөговь аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаас) Алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа тогтмол биш, санхүүжилт хангалтгүй, малчдад чиглэсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт, мэдээлэл нь тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцтэй биш, хүртээмжгүй байна. Энэ нь тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад чиглэсэн боловсрол, мэдээлэл, түүн дотор гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл, зөвлөгөө авах эрх зөрчигдөхөд хүргэж байна. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хэдий хугацаанд хамрагддагийг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйн 516 нь дараах хариултыг өгчээ. Хүснэгт 4.2. Үзлэг, оношлогоонд хамрагдаж буй хугацаа № Үзлэг, оношлогоонд хамрагдаж буй хугацаа Хариулт Хувь 1. 2. 3. 4. 5. 6. 7. Тогтмол үзүүлэхийг хичээдэг жилд 1 удаа жилд 2 удаа жилд 4 удаа Жилдээ багтаж үзүүлж чаддаггүй, боломж гардаггүй 2-3 жилд 1 удаа Жирэмсэн болсон эсхүл шаардлага гарсан үед үзүүлдэг Нийт 2 228 86 51 71 59 19 0.4 44.2 16.6 10.0 13.7 11.5 3.6 516 100 Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой үзлэг оношлогоонд хаана хамрагдаж байгааг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэй дараах хариултыг өгчээ. Хүснэгт 4.3. Үзлэг, оношилгоонд хамрагдаж буй газар № 1. 2. 3. 4. 5. 6. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаж буй газар Сумын эрүүл мэндийн төв Аймгийн нэгдсэн эмнэлэг Хувийн эмнэлэг Улаанбаатар хотын эмнэлэг Өөр аймгийн эмнэлэг Гэртээ 69 Давхардсан тоогоор Хувь 375 146 64 24 22 5 58.5 23 10 3,7 3.4 0.7

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents