“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
мэдээллийг тэдний хэрэгцээ, шаардлага, онцлогт нь тохируулан, хүртээмжтэй
хүргэхэд онцгойлон анхаарахыг заажээ. 49
Монгол Улс хүн амын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл аж төрөх нөхцөлийг
бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, эмнэлгийн
үнэ төлбөргүй тусламж, үйлчилгээ авах тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн
үйлчилгээнд бүх насны эмэгтэйчүүд хамрагдах эрхийг Үндсэн хууль, бусад хууль,
журам, хөтөлбөрөөр баталгаажуулан хэрэгжүүлж байна. Тухайлбал эрүүл мэндийн
зарим тусламж үйлчилгээг Монгол У��сын иргэнд түүний эрүүл мэндийн даатгалд
даатгуулсан эсэхээс үл хамаарч үнэ төлбөргүй хүргэх үйлчилгээнд эх барих, нярайн
(0-28 хоног) тусламж үйлчилгээ хамаардаг болно. 50
4.2. Малчин эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд,
эрхийн хэрэгжилт, судалгааны дүн
Комиссын судалгаанд оролцогчдоос бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд,
эрхтэй холбоотой мэдээллийг хаанаас авдаг талаар тодруулахад 631 малчин
эмэгтэй дараах хариултыг өгчээ.
Хүснэгт 4.1. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхтэй холбоотой
мэдээлэл авдаг эх сурвалж
№
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхтэй
холбоотой мэдээлэл авдаг эх сурвалж
Давхардсан
тоогоор
Хувь
1
2
3
4
5
6
7
8
Мэргэшсэн эмчээс
Телевиз, радиогоос
Гэр бүлийнхэн, найз нөхдөөс
Сонин, цахим хуудас
Эмийн сангаас
Нийгмийн сүлжээ
Мэдээлэл тэр бүр авч чаддаггүй
Сурталчилгааны мэдээлэл, гарын авлагаас
Нийт
325
325
143
77
55
55
8
1
989
32.8
32.8
14.5
7.8
5.6
5.6
0.8
0.1
100
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхтэй холбоотой мэдээллийг ямар
хэмжээнд авч байгааг тодруулахад санал асуулгад оролцсон 225 малчин эмэгтэйн
179 нь хариулсан бөгөөд тэдгээрийн 13.4 хувь нь “энэ төрлийн мэдээллийг огт авч
чаддаггүй”, 34.6 хувь нь “маш бага хэмжээнд авдаг”, 40.8 хувь нь “боломжийн
хэмжээнд авдаг”, 11.2 хувь нь “хангалттай мэдээлэл авдаг” гэжээ.
49 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд "Хүн бүр төрөл бүрийн мэдээлэл
болон үзэл санааг эрж хайх, хүлээн авах, түгээх эрхтэй", Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх
хэлбэрийг устгах тухай конвенцын 10.(h) зүйлд "Гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхныг хангахад туслах тусгай
боловсролын мэдээлэл, түүний дотор гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх" зэргээр
баталгаажуулжээ.
Эрүүл мэндийн сайдын 2006 оны 393 дугаар тушаалаар баталсан “Төр хариуцах тусламж,
үйлчилгээний жагсаалт”-ын 1.4. Эх барих, нярайн (0-28 хоног) тусламж үйлчилгээ (O00-P99);
50
66
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents