“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
гэх мэт өөрийн бэлгийн амьдралтай холбогдох шийдвэрийг бие даан гаргах,
хяналт тавих эрх” хэмээн дэлгэрүүлсэн байна.
Олон улсын хэм хэмжээнд зааснаар бэлгийн болон нөхөн үржихүйн эрхэд дараах
эрхүүд хамааралтай байна. 46 Үүнд:
Амьд явах эрх
Чөлөөтэй бодож,
сэтгэх эрх
Эрүүл мэндээ
хамгаалуулах
болон эрүүл
мэндийн тусламж
үйлчилгээ авах эрх
Тэгш эрхтэй байх ба
ялгаварлан
гадуурхалтын бүх
хэлбэрээс ангид байх
эрх
Халдашгүй, эрх
чөлөөтэй байх эрх
Гэрлэх эсэхээ сонгох
болон гэр бүлтэй
болж, хүүхэдтэй
болох эсэхээ
төлөвлөх эрх
Мэдээлэл болон
боловсрол олж
авах эрх
Шинжлэх ухааны
хөгжил дэвшлийг
хүртэх эрх
Чөлөөтэй хуран
цуглах болон улс
төрийн оролцооны
эрх
Хувийн нууцтай
байх эрх
Хэзээ хүүхэдтэй
болох эсэхээ
шийдэх эрх
Эрүүдэн шүүх
болон хүнлэг
бусаах харьцаж
шийтгэхээс ангид
байх эрх
Түүнчлэн Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактын 12 дугаар зүйлд
зааснаар энэхүү пактад оролцогч улсууд хүн бүр бие бялдар, сэтгэл санааны хувьд
хүрч болох дээд түвшинд байх эрүүл байх хүний эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг
хүн бүрт баталгаатай эдлүүлэхэд гишүүн орнуудын зүгээс хийх алхам, арга замыг
тодорхойлж өгчээ.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд
түлхүү хамааралтай учраас тэдэнд учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэл тэр
дундаа эх, хүүхдийн эндэгдлийг багасгах, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах,
тэдний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг үгүйсгэдэг хортой ёс
заншил, арга барил болон эрүүл мэндийн үйлчилгээнд саад учруулж буй бүх
бэрхшээлийг арилгах нь чухал гэж үздэг. 47
2003 онд НҮБ-ын Хүний эрхийн Комисс 48 “бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд,
эрх нь бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл
байх хүн бүрийн эрхийн салшгүй хэсэг юм” хэмээн тэмдэглэсэн байна.
Тэгвэл хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн өвчин
эмгэгээр өвчлөх, өсвөр насандаа хүүхэд төрүүлэх, хүсээгүй жирэмслэлт, үр
хөндөлтийн золиос болох, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох, улмаар амь нас,
эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өнөөг хүртэл оршсоор байна. Түүнчлэн олон улсын
түвшинд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар
хүртээмжийн асуудал дотоодын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтээс ихээхэн
шалтгаалдаг гэж үздэг. Олон улсын хэм хэмжээнд алслагдсан бүс нутагт амьдарч
буй иргэдэд зориулсан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх
46 “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх” Гэр бүл төлөвлөлтийн олон улсын холбооноос
гаргасан товхимол, 2003 он
Хүний эрхийн конвенцуудын хорооноос батлан гаргасан ерөнхий санал зөвлөмжүүдийн эмхэтгэл, Нэгдсэн
Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, УБ, 2004 он, 81 дэх тал.
47
48
Одоогийн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл
65
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents