“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Бүдүүвч 3.16. Хүчирхийлэлд өртсөний улмаас гэмтэл бэртэл авсан байдал 60 56 55 50 40 43.1 42.3 30 20 14.6 10 0 Малчин эмэгтэй 19 Гэмтэл бэртэл авч байсан Ноцтой гэмтэл бэртэл аваагүй Хувь Сайн мэдэхгүй байна Түүнчлэн бие хөхөрсөн, битүү гэмтэл авсан, толгой нүүрээ гэмтээж, хавдаж хөхөрсөн, гар хөлөө гэмтээсэн, шагай, үеээ гэмтээж, мулталсан болон сэтгэл санааны гутралд орж, ганцаардалд автсан хэмээн санал асуулгад нийтлэг тэмдэглэсэн байна. Хүчирхийлэлд өртөж, гэмтэл бэртэл авсан үедээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадаагүй шалтгааныг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйгээс 70 нь дараах хариултыг өгчээ. Хүснэгт 3.16. Хүчирхийлэлд өртөж, гэмтэл бэртэл авсан үедээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадаагүй шалтгаан № 1. 2. 3. 4. 5. Хүчирхийлэлд өртөж, гэмтэл бэртэл авсан үедээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадаагүй шалтгаан Шаардлагагүй гэж үзсэн Дуудлага өгөх боломжгүй байсан Хэт хол алслагдсан учраас хүндрэлтэй Дуудлага өгөөд эмч ирдэггүй Эрүүл мэндийн даатгал төлөөгүйгээс Нийт Хариулт Хувь 32 15 12 10 1 70 45.7 21.4 17.2 14.3 1.4 100 Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд хүчирхийлэлд өртсөн, хүчирхийлэлд өртөж болзошгүй малчин эмэгтэйчүүдийн судалгаа бүртгэлийг гарган, тэдгээрт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ажлыг тогтмолжуулсан байна. Хүснэгт 3.17. Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас малчин эмэгтэйчүүдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний статистик мэдээлэл (2018, 2019 он) Он 2018 2019 Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн тоо 6844 7048 Хүчирхийлэлд өртөж, тусламж үйлчилгээ авсан малчин эмэгтэйчүүд 39 26 60 Хүчирхийлэлд өртөж болзошгүй малчин эмэгтэйчүүд 127 127

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents