“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Бүдүүвч 3.10. Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл гаргаж буй байдал 180 200 150 100 50 0 80 33 12 5.3 Өгсөн Малчин эмэгтэй Хувь 14.6 Өгөөгүй Ямар дугаарт дуудлага, мэдээлэл өгөхөө мэдэхгүй Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөхөд цагдаа ирсэн эсэхийг тодруулахад санал асуулгад оролцсон 406 малчин эмэгтэйгээс 351 хариулаагүй, харин 55 малчин эмэгтэйн 7.3 хувь нь ирсэн, 6.2 хувь нь ирээгүй гэжээ. Бүдүүвч 3.11. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаа ирсэн байдал 400 351 350 300 250 200 150 100 50 0 30 7.3 Ирсэн 86.5 25 6.2 Ирээгүй Малчин эмэгтэй Хариулаагүй Хувь Дуудлага өгсний дараа цагдаа хэдий хугацаанд ирдэг талаар тодруулахад санал асуулгад оролцсон 225 малчин эмэгтэйн 15 нь хариулсны 5 нь 1 цаг, 3 нь 2-5 цаг, 3 нь 6 цагаас дээш, 2 нь 1 хоног, 2 нь цагдаа ирээгүй гэжээ. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газартай хамтран түр хамгаалах байрын зураг төслийг хийж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна. Мөн 13 сумын цагдаагийн хэсэгт эрүүлжүүлэх, саатуулах байр байхгүйгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг хохирогчоос тусгаарлах боломж хомс, тэднийг гол төлөв цагдаагийн кубаны байранд байлгадаг байна. Жишээлбэл, Сүхбаатар аймагт аймгийн төвөөс алслагдсан 200 гаруй километр зайтай Эрдэнэцагаан, Наран, Дарьганга сумдад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүргэх машин, шатахууны зардал хүрэлцдэггүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй байна. 28 28 Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 45/742 дугаар албан бичиг. 54

Select target paragraph3