“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН 13 түр хамгаалах байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв, төрийн бус байгууллагын харьяаны түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв тус бүр 1 байна. 26 Улсын хэмжээнд 2018, 2019 онд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн статистик мэдээлэлтэй танилцахад дараах байдалтай байна. 27 Хүснэгт 3.10. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн статистик мэдээлэл (2018, 2019 он) № Иргэн 1. Түр хамгаалах байр 2. Нэг цэгийн үйлчилгээний төв 2018 529 1,210 2019 596 1,821 Үүнээс малчин 2018 23 6 2019 45 6 Гэвч судалгаанд хамрагдсан 6 аймагт түр хамгаалах байр, Сүхбаатар аймагт нэг цэгийн үйлчилгээний төв алга байна. Тохиолдол 3.3. Нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон, хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй болохоор гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж байна. Нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон. Хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон. Тухайн үед айсандаа мориноос унаад нүдээ гэмтээчихлээ гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яахав гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах нь бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно, чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй гэж дарамталж гэрээс минь хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах, дүү хамаатан садан гэж байхгүй. Би аргаа бараад танай байгууллагад эрхээ хамгаалуулахаар хандаж байна... (Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйд хамтарсан баг эрсдэлийн зэргийн үнэлгээ хийх явцад эмэгтэй дахин зодуулсан байна.) Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байхгүй учраас дахин хүчирхийлэлд өртөх шалтгаан болсон... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйд Комиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний тэмдэглэлээс) Хүчирхийлэлд өртсөн талаар цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгч байсан эсэхийг тодруулахад санал асуулгад оролцсон 225 малчин эмэгтэйн 80 хувь нь ямар дугаарт дуудлага, мэдээлэл өгөхөө мэдэхгүй, 14.6 хувь нь дуудлага, мэдээлэл өгөөгүй, 5.3 хувь нь дуудлага, мэдээлэл өгсөн гэж хариулжээ. 26 Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 9/5964 дүгээр албан бичиг болон Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээс, 2020 он. 27 Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 9/5964 дүгээр албан бичиг болон Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээс, 2020 он. 53

Select target paragraph3