“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Жендэрт суурилсан хүчирхийллээс үүдэн хүний амьд явах, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцах буюу шийтгэхгүй байх, халдашгүй чөлөөтэй байх, аюулгүй байх, хуулийн дагуу эрх тэгш хамгаалагдах, гэр бүлийн дотор эрх тэгш байх, бие махбодь болон оюун санааны эрүүл мэндийн боломжит дээд стандартыг эдлэх, хөдөлмөрийн боломжит болон таатай нөхцөлөөр хангагдах зэрэг эрх давхар зөрчигдөх нөхцөл бий болдог байна. 18 Монгол Улс 2004 оны Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд шинэчлэн батлахдаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” 19 хэмээн тодорхойлж, иргэний эрх зүйн маргаан бус гэмт хэрэг, зөрчилд тооцож, хуульд хуулийн үйлчлэлд дараах этгээдийг 20 хамааруулахаар заажээ. Үүнд: Гэр бүлд хамт амьдарч байгаа • Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн • Хамтран амьдрагч • Асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асран хамгаалалтад байгаа хүн • Тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн Тусдаа амьдарч байгаа • Төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд • Төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү Гэр бүлийн харилцаатай байсан • Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр • Хамтран амьдарч байсан хүн • Хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан хүн • Дундаасаа хүүхэдтэй хүн Хуулийн шинэчилсэн найруулга нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход чиглэсэн бөгөөд дараах гол өөрчлөлтүүд орсон байна. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1992 оны 19 дүгээр Ерөнхий зөвлөмж 18 19 20 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1 дэх хэсэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл 42

Select target paragraph3