“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Бүдүүвч 3.1. Хүчирхийллийн төрөл хэлбэр
Хүчирхийллийн төрөл хэлбэр
Өөрийн эсрэг
Амиа хорлох
зан үйл
Бүлгийн
Хүмүүс хоорондын
Өөрийгөө
хохироох
Хүүхэд
Гэр бүлийн
харилцаанд
Нөхөр/
Хамтрагч
Нийгмийн
харилцаанд
Ахмад
настан
Танил
Нийгмийн
Улс
төрийн
Эдийн
засгийн
Танихгүй
хүн
Бие махбодын
Бэлгийн
Сэтгэл санааны
Эдийн
засгийн
Үл хайхрах,
гачигдуулах
Гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхэдтэй зүй бус харьцах, бэлгийн хамтрагчийн
хүчирхийлэл, ахмад настны эсрэг хүчирхийлэл зэргийг багтаасан өргөн хүрээний
ойлголт бөгөөд хохирогчийн ихэнх нь охид, эмэгтэйчүүд байдаг учраас дэлхийн олон
орны мэргэжилтэн, судлаачид гэр бүлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийг
ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр, гэмт хэрэг төдийгүй хүний эрхийн ноцтой
зөрчил гэж үздэг. Гэр бүлийн хүчирхийллийн хувьд шууд өртсөн хохирогчоос гадна
гэр бүлийн бусад гишүүд хохирох, гэр бүлийн хүчирхийллийн сэтгэл санааны, бие
махбодын, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэрүүд давхар байнгын
давтагдан үйлдэгдэж, удаан хугацааны турш далд оршдог зэрэг онцлогтой.
Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүний хэн нэгэн нөгөөгөө хүч, эрх мэдлээр
далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд
оруулж буй тэгш бус харилцаа бөгөөд энэ нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус,
дахин давтагдах, даамжрах шинжтэйгээрээ бусад хэлбэрийн хүчирхийллээс
ялгардаг юм.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл нь жендэрийн ялгаатай үнэлэмж буюу эцгийн эрхт ёс,
соёл иргэншил дэх эмэгтэйчүүдийг өмч мэт үзэх хандлага, эмэгтэйчүүд болон
эрэгтэйчүүдийн хоорондын тэгш бус харилцаа, эрхийн тэнцвэргүй байдлаас
үүдэлтэй болохыг олон улсын жендэр судлалын бүтээлүүдэд тодорхойлон дурдсан
байна. 17
17 Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа”, НҮБ-ын
Ерөнхий Асамблей, 2007 он
41