“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
БҮЛЭГ 3. МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ
ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ
3.1. Олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалт
Хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд хүн бүр амьдарч буй орчин, гэр бүлдээ айх
аюулгүй, аливаа хүчирхийлэл, дарамтаас ангид байх эрхийг баталгаажуулсан
болно. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын
1 дүгээр зүйлд “Энэхүү конвенцын зорилгоор эмэгтэйчүүдийг ялгаварлах гэсэн нэр
томьёо нь гэрлэлтийн байдлаас үл хамаарч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн
үндсэн дээр улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, иргэний болон аливаа бусад салбарт
эмэгтэйчүүдийн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, эдлүүлэх,
хэрэгжүүлэхэд саад хийх, эсхүл үгүйсгэх үр дагавар, эсхүл зорилго бүхий
ялгаварлах, үгүйсгэх гадуурхах буюу хязгаарлахыг хэлнэ” гэж заажээ.
Үүнийг Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хорооны 1992
оны 19 дүгээр Ерөнхий зөвлөмжид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба
ялгаварлан гадуурхах явдлын хоорондын харилцаа холбоог тодотгон,
эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтын
хэлбэрийг бий болгодог, ялгаварлан гадуурхалт нь энэ төрлийн хүчирхийлийн гол
шалтгаан болно гэж тайлбарласан байна. Тус Ерөнхий зөвлөмжид эмэгтэйчүүдийн
эсрэг хүчирхийлэл нь хүйсэд тулгуурласан, эрэгтэйчүүдтэй адил тэгш эрх, эрх чөлөө
эдлэх эмэгтэйчүүдийн боломжийг ноцтойгоор хязгаарлаж байгаа ялгаварлан
гадуурхалтын хэлбэр мөн бөгөөд үүнд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн хор уршигт
хүргэж буй үйлдэл, эсвэл аюул заналхийлэл, зовлон шаналгаа учруулан, хүний эрх,
эрх чөлөөг бусад байдлаар хязгаарлах аливаа үйлдэл, эс үйлдэхүй хамаардаг гэж
тодорхойлжээ. 15
Хүчирхийлэл нь хэн нэгний амьдрал, эрх ашиг, эрүүл мэнд, амь нас, эрх чөлөөний
эсрэг зорилго, ухамсартайгаар явуулж буй үйл ажиллагаа юм. Энэ нь хэн нэгэн хүн
эсхүл хүмүүсийн эсрэг чиглэх бөгөөд амь насыг нь хохироох, хэвийн хөгжилд нь саад
болох, бие махбод, сэтгэл санааны гэмтэл учруулах эрсдэлтэй байдлаар биеийн хүч
юмуу эрх мэдлийг санаатайгаар ашиглах, түүнчлэн ашиглахаар заналхийлэх үйлдэл
эс үйлдэхүйгээр илэрдэг болно.
Хүчирхийллийг үйлдсэн нөхцөл байдлаас нь хамааруулан дараах байдлаар
ангилдаг. 16
Хүний эрхийн конвенцуудын хорооноос батлан гаргасан ерөнхий санал зөвлөмжүүдийн эмхэтгэл, Нэгдсэн
Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, УБ, 2004 он.
15
16 Круг Э (Krug E), Далберг Л (Dahlberg L), Мерси Ж (Mercy J), Зви А (Zwi A), Лозано Р (Lozano R).
Хүчирхийлэл ба эрүүл мэндийн асуудлаарх дэлхийн тайлан (World report on violence and health).
Женев хот: Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага; 2002.
40