“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Эрүүл мэндийн даатгалд 2019 онд нийт малчдын 188,545 нь буюу 66 хувь нь хамрагдсан байна. Тэдний 103,128 нь буюу 54.7 хувь нь эрэгтэй, 85,417 нь буюу 45.3 хувь нь эмэгтэй малчид байна. Нийт эрэгтэй малчдын 62 хувь, эмэгтэй малчдын 71.7 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаг байгаа нь эмэгтэйчүүд эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь эрэгтэйчүүдээс 9.7 пунктээр илүү байна. 13 Бүдүүвч 2.15. Малчдын эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал насны бүлэг (2019 он, хувиар) ЭМД төлдөг малчдын нийт малчдад эзлэх хувь 63.9 ЭМД төлдөг малчид, хувиар 15-24 5.2 25-34 59.3 7.5 12.2 35-44 21.4 68.4 Улсын дундаж = 66.0 70.4 66.9 62.4 45-54 100% 55-64 23.9 65 ба түүнээс дээш 29.8 Малчин эмэгтэйчүүд нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа шалтгаанаа орлого хүрэлцдэггүй, бэлэн мөнгөгүй, мөн газар зүйн хувьд алсмагдал, мал хариулах хүн хүч цөөнтэйгөөс сумын төв орж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй байдгаар тайлбарлажээ. Харин залуу малчдаас нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа шалтгааныг тодруулахад ач холбогдлыг нь мэдэхгүй, шимтгэл төлөх сонирхол багатай, энэ талаар тогтмол мэдээлэл авч чаддаггүй гэжээ. Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталснаар тус хууль 2020 оноос хэрэгжиж эхэллээ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон 2017 оны нэмэлт, өөрчлөлтөөр малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаагаар тооцож байгааг 2020 оны 1 дүгээр сарын 1ний өдрөөс эхлэн нэг жилийг нэг жил зургаан сараар тооцохоор болсон билээ. Дээрх нэмэлт, өөрчлөлтөөр малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 55 нас хүрсэн, 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс 15-аас доошгүй жилд нь малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй; 50 нас хүрсэн, нийт 20-иос доошгүй жил ажилласан, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй тус тус өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй болжээ. Гэтэл судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн олонх нь эдгээр Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, “Хөдөө аж ахуйн салбарын 2019 оны танилцуулга” урьдчилсан мэдээ, 2020 он. 13 35

Select target paragraph3