“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Тохиолдол 2.13. Би 7 настай хүүтэйгээ хоюулаа амьдардаг. Өнгөрсөн жил ээж минь нас барснаас хойш ганцаараа үлдсэн учраас хүүгээ сургуулиас нь гаргаж хамтдаа байгаа. Ундны усаа авахын тулд 1 талдаа 1 км орчим газар 20 литрийн сав бариад явганаар явдаг. Манайд ус, түлш зөөх унаа, морь байдаггүй... (Өмнөговь аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Түүнчлэн малчдын амьдрах сууц, орон байр нь улирлын онцлогтой уялдаатай өөрчлөгдөх хандлагатай болсон, мөн малчдын олонх нь сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа учир энэхүү хэрэглээнд тулгуурлан улирлын онцлогоос үүдэлтэй өөрчлөгдөж буй сууцны онцлогт нь нийцүүлэн дулааны эх үүсвэр, хэрэглээг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь мод, заг, бургас зэрэг байгалийн түүхий эдийн хэрэглээг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. 9 Байгаль, цаг уурын хүнд нөхцөлөөс гадна нийгэм, соёлын хүчин зүйлстэй холбоотойгоор хот айлаар амьдрах хэв маяг өөрчлөгдөж, туслах малчинтайгаа хоёр гэрээр амьдрах, эсхүл ганц айлаараа амьдрах үзэгдэл нийтлэг болжээ. Үүнээс үүдэн малын хулгай ихсэх, хүчирхийлэл, дарамтад өртөх, амь насаа алдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон бөгөөд ялангуяа ам бүл цөөн өрх толгойлсон малчин эмэгтэйчүүд малаа хулгайд алдах, бэлгийн хүчирхийлэлд өртөх болжээ. Тохиолдол 2.14. Малчид малаа хулгайд их алддаг боллоо. Хулгайч ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэй, өндөр настан, хүн хүч муутай айлуудыг судалж, малыг нь хулгайлдаг. Яагаад гэвэл тэд тэр болгон малынхаа араас эрэл хайгуул болж хөөцөлдөж чаддаггүй. Одоогийн Эрүүгийн хуулиар 24-өөс дээш тооны бог мал хулгайлсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Харин бага тооны мал хулгайлсан бол баривчлах юм уу торгох ялаар шийтгэх зохицуулалттай болохоор малыг 5-10 тоогоор хулгайлах нарийн аргад шилжсэн. Үүнээс болж малчид малаа цувуулж алдсаар 40-50 малтай үлдэж байгаа тохиолдол бий. Иймд энэ хуулийг эргэн харах зайлшгүй шаардлагатай байна... (Хөвсгөл аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Тохиолдол 2.15. Энэ жил өрх толгойлсон хоёр малчин эмэгтэй нас барсан. Нэг нь малдаа өвс өгч байгаад нас барсан, нөгөөх нь гэртээ нас барсан байдалтайгаар олдсон. Тэдний аль аль нь ганц бие эмэгтэй малчид байсан... (Хөвсгөл аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчидтай хийсэн ярилцлагаас) Байгалийн гамшгаас гадна хүний буруутай үйл ажиллагаа, малчдын хувийн бэлтгэл, бэлчээрийн даац алдагдаж нөөц хүрэлцэхгүй байгаа, малын өвчин, мал эмнэлгийн үйлчилгээ, мал сүргийн бүтцийн зохистой харилцаа алдагдсан, малын чанар чансаа муудсан зэрэг хүчин зүйл нь малын өсөлт, хорогдолтод сөрөг нөлөөтэй байна. 9 “Малчдын аж байдлын судалгаа” Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, УБ, 2018 он. 31

Select target paragraph3