“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
онд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, осолд өртсөн малчдын мэдээлэлтэй
танилцахад дараах байдалтай байна. 8
Хүснэгт 2.7. Гамшиг, аюулт үзэгдэл, осолд өртсөн малчдын статистик
мэдээлэл (2018, 2019 он)
Он
2018
2019
Аюулт
үзэгдэл,
ослын
тохиолдол
4,373
4,990
Өртсөн
малчид
Хувь
Хорогдсон
малын тоо
304
262
6.95
5.25
1,906.565
26,134
Учирсан
хохирлын
хэмжээ
(төгрөгөөр)
467.3 тэрбум
35.8 тэрбум
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 2018 онд 208 хүн нас барсны 29 нь малчин
байсан бөгөөд 12 нь малаа даган төөрч, сураггүй болж, 15 нь үер усны ослоор, 2 нь
гал түймрийн улмаас нас баржээ. Харин 2019 онд 203 хүн нас барсны 7 нь малчин
байснаас 6 нь малаа даган төөрч сураггүй болж, 1 нь аянганд цохиулж нас баржээ.
Тохиолдол 2.10.
Манайх зуднаар бүх малаа алдаад баруун аймгаас Булган, Эрдэнэтийн залгаа нутагт
шилжин ирж, айлд үхэр маллан гэр бүлээрээ туслах малчнаар ажиллахаар болов. Нийт
30 гаруй үнээ маллаж, саадаг, сүүг нь сүүний үйлдвэрт өгдөг учраас өглөө оройдоо
үнээгээ саахад дор хаяж 2-3 цаг зарцуулдаг байв. Энэ нутагт бороо орох үед аянга
цахилгаан ихтэй.
Нэг удаа үнээ сааж байхад дуу цахилгаантай хүчтэй бороо орлоо. Үнээгээ заавал
саахгүй бол нормын сүүг өгч чадахгүй болох учир нөхөртэйгөө хамт үнээгээ саасан.
Тэгээд ч харанхуй болох гээд юм юм л давхцаад байсан үе юм. Тэгсэн сүүлийн 2 үнээгээ
ивэлгээд сааж байх үеэр хүчтэй аянга бууж, миний бие аянгад өртсөн. Саалийн хувин
маань төмөр хувин байсан татсан болов уу гэж боддог. Мөн малын хашаа хороог
төмрөөр бэхэлсэн байсан. Ер нь тэгээд хуванцар сав хортой гэхээр нь сааль сүүнд
хуванцар сав хэрэглэдэггүй, уг нь модон саалийн хувин байсан бол ийм юм болохгүй ч
байсан юм бил үү гээд юм юм л бодогддог.
Булганы харьяа нутаг хэдий ч Эрдэнэттэй ойрхон учраас хамгийн ойр газраас манай
эзэн тусламж дуудаж авчирсан. Эмнэлгийн тусламж ирэх хооронд намайг шороонд
нэлээд удаан булж байлгасан. Бүтэн жил эмчлүүлж, гайгүй болсон ч одоо байнгын
эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон...
(Орхон аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Малчин эмэгтэйчүүдээс байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, мал хариулах
үедээ гэмтэл бэртэл авч байсан эсэхийг тодруулахад санал асуулгад оролцсон 406
малчин эмэгтэйн 350 хариулсан байх бөгөөд тэдгээрийн 71.1 хувь гэмтэл бэртэл авч
байгаагүй гэсэн бол 28.9 хувь ямар нэгэн байдлаар гэмтэл бэртэл авч байсан гэжээ.
Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6/2612 дугаар албан бичиг, 2019 оны
гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэгдсэн мэдээлэл: https://nema.gov.mn/n/94381
8
28