“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Судалгаанд хамрагдсан малчдын өрхийн орлогын бүтцийг авч үзвэл малын
гаралтай бүтээгдэхүүний борлуулалт, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, өрхийн бизнес
зэрэг бусад эх үүсвэрээс бүрдэж байна. Үүнээс малын гаралтай бүтээгдэхүүний
борлуулалт өрхийн орлого бүрдүүлэхэд голлох нөлөө үзүүлдэг ч суурьшлын бүсэд
ойр байх тусам малын ашиг шимээс гадна өөр бусад эх үүсвэрээс орлого олох
боломж нэмэгддэг байна.
Малчин эмэгтэйчүүд амьдралын хэмнэл, улирлын онцлогоос хамаарч, урин дулаан
цагт цагаан идээ боловсруулдаг хэдий ч өрхийн хэрэглээнээс хэтэрдэггүй байна.
Сүүлийн үед бог малаа сааж, сүүг нь боловсруулахаа бараг больжээ. Хэрэв цагаан
идээ үйлдвэрлэх технологийг хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлбэл бог малаа
сааж, орлогоо бага ч гэсэн нэмэгдүүлэх боломжтой байгаагаа ганцаарчилсан болон
бүлгийн ярилцлагын үед малчин эмэгтэйчүүд хэлж байлаа.
Бэлчээрийн малын сүүний гарц өвлийн улиралд татарч, зун, намрын улиралд
элбэгшдэг бол хаврын улиралд ноос, ноолуур, идэшний үеэр арьс, шир элбэгшдэг
байна. Иймд малын түүхий эдээс олж буй орлого тогтмол бус бөгөөд зах зээл дэх
түүхий эдийн үнэ ханшаас шууд хамааралтай байна. Сум, суурин газарт ойр
амьдардаг малчид цагаан идээ борлуулж, ашгийг нь хүртэх боломж харьцангуй
өндөр бол суурин газраас алслагдсан малчид хэрэгцээнээсээ илүү гарсныг нь зарж
борлуулах боломж хомс байна. 6
Өрхийн орлогоо санал асуулгад оролцсон 406 малчин эмэгтэй дараах байдлаар
тодорхойлжээ.
Хүснэгт 2.4. Гэр бүлийн орлогын эх үүсвэр
№
1.
2.
3.
4.
5.
6.
7.
Гэр бүлийн орлого
Үндсэн
орлого
Бусад
орлого
Ноос, ноолуур, арьс, шир, сүү, цагаан
идээ, мал, малын гаралтай бүтээгдэхүүний
борлуулалт
Цалин хөлс
Тэтгэвэр, тэтгэмж
Хүнсний ногоо тарьж, борлуулах
Дэлгүүр, гуанз ажиллуулах, дээл хувцас
оёх
Зээлтэй тул мал аж ахуйтай холбоотой
аливаа ажил хийдэг
Нэмэлт орлогогүй
Нийт
Давхардсан
тоогоор
Хувь
313
62.3
38
85
19
7.5
17
3.8
2
0.4
1
0.2
44
502
8.8
100
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны "Хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 8 дугаар сарын 19-ны
өдрийн 5 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 1,904 төгрөг 76 мөнгө
буюу сард 320,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 2,500
төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоожээ.
“Малчдын аж байдлын судалгаа” Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын судалгааны институт, УБ, 2018 он.
6
24