“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Малчдад тулгарах болсон энэхүү бэрхшээл нь хүүхдүүдэд хамааралтай тул эцэг эхийн хайр халамжаас хол байгаа хүүхдэд чиглэсэн шинэлэг санаачилгыг зарим аймагт эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгаагийн нэг нь Завхан аймаг юм. Тус аймаг бага ангийн хүүхдүүдэд зориулсан дотуур байрыг тохижуулж, “Гэр өргөө” төслийг сумдадаа хэрэгжүүлж байна. Тохиолдол 2.3. Хөдөө орон нутагт амьдрах малчин эмэгтэйчүүдийн тоо цөөрч байна. 6 настай хүүхдүүдээ сургуульд сургах гээд малчин эмэгтэйчүүд сум руу хүүхэдтэйгээ хамт ирж байгаагаас гэр бүл салалт ихсэх болсон. Үүнийг багасгах зорилгоор анх удаа 6 настай хүүхдийн “Гэр өргөө”-г байгуулан хэд хэдэн суманд ажиллуулж байна. 6 настай хүүхдийг гэртээ байгаа мэт, заавал эцэг эх нь дэргэд нь байх шаардлагагүй нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Жишээлбэл, Цагаанчулуут суманд дотуур байрыг засч тохижуулан ажиллуулж байна. Эхлээд малчдын хэдэн хүүхэд сургуульд шинээр элсэн орохыг судлаад түүндээ тохируулан өрөө тасалгааны тоог тодорхойлдог. Хүүхдийн хувцсыг угааж өгөхөөс эхлээд багшийн орон тоо хангалтгүй тул хүн нэмж ажиллуулж байна. Үүнийг орон нутгийнхаа төсвөөс шийдсэн... (Завхан аймгийн удирдлагуудтай хийсэн ярилцлагаас) Хэдэн насандаа гэрлэж байсныг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйн 473 нь хариулсан ба 85.2 хувь нь 18-25, 11.4 хувь нь 26-30, 1.7 хувь нь 3135, 1 хувь нь 23-40, 0.6 хувь нь 15-17 настайдаа гэрлэсэн байна. Бүдүүвч 2.8. Гэрлэж буй нас 500 400 402 300 200 100 0 85.2 3 0.6 54 15-17 насандаа 18-25 насандаа 11.4 8 26-30 насандаа Малчин эмэгтэй 1.7 31-35 насандаа 5 1 36-40 насандаа Хувь Гэрлэхдээ өөрсдөө бие даан шийдвэр гаргаж, сайн дурын үндсэн дээр гэрлэж байгааг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйн 524 нь дараах хариултыг өгчээ. Хүснэгт 2.2. Гэрлэх шийдвэр гаргасан байдал № Гэрлэх шийдвэр гаргасан байдал Хариулт Хувь 1. Өөрийн хүслээр 483 92.2 2. 3. 4. Эцэг, эхийн шийдвэр, хамаатан садны санал болгосноор Хүчинд автаж гэрлэсэн Хадмын талын гуйлтаар Нийт 21 16 4 524 4.0 3.0 0.8 100 20

Select target paragraph3