“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН 55-64 65 ↑ 100 100 4.1 3.3 78.6 60.1 3.0 1.4 0.9 0.5 0.9 0.4 12.6 34.3 Комиссын судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүд гэр бүлийн байдлаа дараах байдлаар тодорхойлжээ. Бүдүүвч 2.7. Гэр бүлийн байдал 350 300 250 200 150 100 50 0 313 208 Гэрлэсэн 34 22 51.50% 3.60% 33.20% Гэрлээгүй Гэр бүл цуцалсан 27 5.60% Бэлэвсэн Малчин эмэгтэй тоо 4.40% Хамтран амьдрагчтай 4 0.70% Найз залуутай Хувь Судалгаанд хамрагдсан 631 малчин эмэгтэйн 608 нь гэрлэлтийн байдлаа тодорхойлсны 51.5 хувь нь гэрлэсэн, 34.2 хувь гэрлээгүй, 3.6 хувь нь гэр бүл цуцалсан, 5.6 хувь нь бэлэвсэн, 4.4 хувь нь хамтран амьдрагчтай, 0.1 хувь нь найз залуутай гэжээ. Малчин эмэгтэйчүүдийн гэрлэлтээ цуцлуулж буй шалтгаанд хүүхдийг 6 настайгаас эхлэн сургуульд элсүүлдэг болсноор зарим талаар залуу малчдын гэр бүлийн тогтвортой байдал алдагдах, гэр бүл салахад тодорхой хэмжээгээр нө��өөлж байгаа талаар аймаг, сумдын төрийн албан хаагчид, малчид ярилцлагын үеэр олонтаа хөндөж байв. Тохиолдол 2.1. Олон жил орон нутагт амьдарсны хувьд хэлэхэд сүүлийн үед боловсролын системээс шалтгаалж гэр бүл салах боллоо. Зургаан настай хүүхдээ сургуульд оруулна, түүнээс өмнө цэцэрлэгт явуулна гэх шалтгаанаар хөдөөгийн залуучууд сумын төвд их ирдэг. Ингээд эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, мал аж ахуйгаа эрхлэх үндсэн ажил нь болохоор хөдөө их амьдарч байна. Энэ хугацаанд бие биеэсээ хөндийрч, эрчүүд нь өөр айлын охин, эхнэртэй уулзах явдал мэр сэр гарна. Сумын төвд олны дунд ороод ирсэн эмэгтэйчүүд онц хийсэн ажилгүй дэмий сэлгүүцэх, баар цэнгээний газраар явах, мал аж ахуйн ажлаас хөндийрснөөр залуу гэр бүл хоорондоо таарамжгүй болж салж байна... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас) Тохиолдол 2.2. Малчин эцэг эх хүүхдээ дагаад суманд ирж амьдардаг. Хүүхдээ дотуур байранд оруулчихаад малаа малламаар юм, заримдаа хөдөөх ажлаасаа зугтаад суманд ирдэг юм болов уу гэж боддог. Мал дээр үлдсэн аав нь архи дарс ууж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг. 6-7 жилийн өмнө нэг ээж хүүхдээ дагаж ирээд, гэр бүл салж, ээж нь дөрвөн хүүхдээ аав дээр нь орхичихоод явчихсан. Зундаа аав дээрээ хэдэн сар байчихаад бусад үед байранд амьдардаг тохиолдол ч гарч байсан. Энэ байдал яаж үүссэн бэ гэхээр ээж нь 6 настай хүүхдээ дагаж төв орж ирдэг болсонтой холбоотой. (Хөвсгөл аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас) 19

Select target paragraph3