“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
-
Анкетын судалгаа буюу санал асуулга, ярилцлагын чиглэлийн асуумжийг
боловсруулах;
Малчин эмэгтэйчүүдтэй ганцаарчилсан, бүлгийн болон экспертийн ярилцлага
зохион байгуулах, санал асуулга авах, мэдээлэл цуглуулах, нөхцөл байдалтай
газар дээр нь танилцах, мэдээлэл цуглуулахад хяналт тавьж, зөвлөх;
-
Олон улсын эрх зүйн зохицуулалт, үндэсний хууль тогтоомж, холбогдох бичиг
баримтад дүн шинжилгээ хийх, судалгааны хүрээнд цугласан кейс, тохиолдол
шинжлэн судлах;
-
Судалгааны дүнг нэгтгэх, боловсруулалт хийх, судалгааны мэдээллийг шалгаж,
засварлах, кодлох, тайланг нэгтгэж боловсруулах дүгнэлт хийх, санал зөвлөмж
гаргах;
-
Холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагыг
оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах, санал солилцох;
Судалгааны хүрээнд цуглуулсан тоон утган мэдээлэл болон чанарын судалгааны
мэдээллийг шинжлэхдээ нэгтгэн дүгнэх(analyzing), харьцуулах(comparing), эрс тэс
ялгааг илрүүлэх(contrasting), тайлбарлах (interpreting) зэрэг аргыг ашиглав.
Чанарын судалгааны хэд хэдэн ганцаарчилсан ярилцлага, бүлгийн ярилцлагын үр
дүнг нэгтгэн шинжилсэн (Cross-case analyses) бөгөөд дүгнэлт, кейс, тохиолдлыг
судалгааны эх олонлогт тархаан тайлбарлах оролдлого хийгээгүй болно.
Судалгааны ажлын удирдамжийн логик бүтцийг баримтлан судалгааны тайланг
бүтэцчилж, судалгааны дүгнэлтэд тулгуурлан санал, зөвлөмж боловсруулав.
Судалгааны ишлэл, баримтад ижил утгатай олон мэдээллийг давтахгүйгээр
шинжилгээнд бодит түлхэц болохуйц оновчтой, ишлэл, жишээ, баримтыг тусгалаа.
14