6. 7. 8. 9. хамгаалагчид тодорхой үүрэг хүлээлгэх, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийтгэл хүлээлгэх зохицуулалт тусгах; Унаач хүүхдийн хамгаалах хэрэгслийн чанарыг сайжруулах, холбогдох стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах. Тухайлбал өвлийн улиралд каскны дотор өвлийн малгай өмсөх боломжтой байх, каскны оосор хүүхдийн хоолойгоор боохгүй, татахгүй байх, түүнчлэн каскаа авч, морь үргээхэд ашиглах боломжгүй болгох, комбинзоны чанарыг тодорхойлох, гутлын шаардлагыг тусгайлан тогтоох, стандартчилах; Бүрэн хамгаалах хэрэгсэлтэйгээ барианд ирсэн эсэхэд шалгуур тавьж Үндэсний их баяр наадмын морин уралдааны дүрэм, Монголын хурдан морины уралдааны дүрэмд тодорхойлж заах; Үсэргээ, сунгаа, морины ажлыг өвөл хүүхдээр хийлгүүлж байгаа асуудлыг нарийвчлан судалж, эрх зүйд зохицуулалтыг бий болгох; Унаач хүүхдээс гадна “Уяачийн туслах” гэх ажил, хөдөлмөр эрхэлж байгаа 18 нас хүрээгүй хүний эрхэлж байгаа ажлын онцлог, аюул занал, хөдөлмөрийн нөхцөлийн талаар тусад нь судалгаа хийж, дүгнэлт хийх.

Select target paragraph3