ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА
94
устгах талаар:
1. ГБХЗХГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн сангийн
мэдээлэл цуглуулах аргачлалыг аймаг, орон нутаг бүрд нэг ижил мөрдүүлж,
судалгаанд үндэслэлтэй, бодит мэдээллээр хангах;
2. ГБХЗХГ-ын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн санд
хуулиар зөвшөөрсөн хэлбэрийн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн
тухай мэдээллийг оруулдаг болох;
3. Хөдөлмөрт өртөх эрсдэлтэй хүүхдийн тухай мэдээллийн санг хөтлөх чиг
үүргийг холбогдох байгууллагуудад хуулиар хүлээлгэх;
4. Техникийн болон мэргэжлийн сургалтын байгууллагад хүүхдүүдийг
дадлага хийлгэх нэрээр хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлж байх магадлалтай
байгаа тул энэ асуудлыг хянах, шалгах чиглэлээр судалгаа хийж холбогдох
байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5. Ажил, хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ гэрийн ажил, өрхийн үйлдвэрлэлд цалин
хөлсгүй ажиллаж байгаа хүүхдийн хувьд эдгээрт зарцуулах нийт цаг тухайн
хүүхдийн настай харьцуулахад хэт их байгаа тохиолдлыг хянаж, шалгах үйл
ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж хэвшүүлэх;
6. Эцэг, эхийнхээ өрийг төлөх, орон гэрийн түрээсийг төлөхийн тулд цалин
хөлсөө зарцуулж эсвэл цалин хөлсгүйгээр хамжлагын хэлбэрээр ажил,
хөдөлмөр хийж байгаа хүүхдийг тусгайлан илрүүлж зохицуулах арга хэмжээ
авах;
7. Хүүхэд ажиллаж байгаа газраа орхиж явах эрхгүй, боломжгүй болох,
бусдын дарамт, шахалтаас болж хүсээгүй байхдаа ажил, хөдөлмөр эрхлэх
нөхцөлд хүрсэн тохиолдолд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж
үзэж хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хууль тогтоомжид нэмж тусган,
хүүхэд бусадтай харилцах, холбогдох боломж хязгаарлагдмал ажилладаг
байгууллага, ажлын байранд тогтмол хяналт, шалгалт хийж хэвшүүлэх;
8. ОУХБ-аас гаргасан хөдөлмөрийн мөлжлөгийн 9 шалгуур үзүүлэлтийн дагуу
ажил эрхэлж байгаа хүүхдийн ажиллах нөхцөл, ажил гүйцэтгэх үйл явцад
хөдөлмөрийн мөлжлөгийн шинж чанар байгаа эсэхийг шалгаж шийдвэрлэх
талаар удирдамж, зааврыг хүүхдийн эрхийн улсын байцаагч, хөдөлмөрийн
улсын байцаагч, цагдаагийн байгууллагын холбогдох алба хаагчдад
хэвлүүлэн өгч, шаардлагатай сургалтыг тогтмол зохион байгуулж байх;
9. Ажил, хөдөлмөр эрхлэлтэд өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд ажлын байрны
дарамт, хүчирхийлэл болон ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан