90 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА сонирхогч талууд зөвшилцөн нэгдсэн байр суурьд хүрч, тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл хөдөлмөрт өртөх эрсдэлтэй хүүхдүүд үндсэндээ ядуу амьдралтай айлын хүүхдүүд байх бөгөөд ядуурлаас шалтгаалсан архидалт, салалт, орон гэргүй тэнүүчлэл зэргээс шалтгаалж хөдөлмөр эрхлэх нь нийтлэг байгаа бол нөгөө талаас ядуу биш амьдралтай боловч эцэг, эх, харгалзан дэмжигчийн анхаарал, хяналт дутуу тавих, орхиж явах, өрх толгойлуулж амьдруулах зэрэг үл хайхралтаас болж голчлон гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирох, хар тамхи, мансууруулах бодист донтох, архи, тамхи зэрэг хорт зуршилд авах, биеэ үнэлэлт, садар самуунд уруу татагдах байдлаар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртөж байна. Хүүхэд нь эрх зүйн этгээд мөн боловч хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо эрх зүйн бүрэн чадамжгүй буюу бие даан гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй учир ихэвчлэн албан ёсны гэрээ, хэлцэлгүйгээр ажилд орж, хөдөлмөрийн харилцаанд эрхээ хамгаалж чадахгүй болдог нөхцөл байдал нийтлэг байна. Ялангуяа өмнө нь ажил, хөдөлмөр эрхэлж байсан туршлагагүйн улмаас гэрээ, хэлцэл байгуулсан ч учирч болох эрсдэлийг тооцоолон өөрт ашигтай байдлаар тохиролцох, учирсан хохирол, гэм хорыг нөхөн төлүүлэхээр шаардах чадваргүйн улмаас ажил олгогчийн хууль, гэрээ зөрчсөн үйлдлийг эсэргүүцэхгүйгээр хүнд, хортой, аюултай нөхцөлд дуулгавартайгаар ажиллаж эрхээ зөрчүүлэх, санхүүгээр хохирох, биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх, гэмтэж бэртэх, ёс зүйн доройтолд орох, цаашилбал боолчлол, гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирох тохиолдол гарч байна. Түүнчлэн хэт олон цагаар эсвэл олон өдрөөр ажиллах, ажлын байранд хийх ажил болон гүйцэтгэх нөхцөл тодорхойгүй байх, цалингүй эсвэл бага цалинтай ажиллах, цалингаа үндэслэлгүй хасуулах, цалин хөлсөө эцэг, эх, асран хамгаалагч болон зуучлагч зэрэг бусад этгээдэд суутгуулах эсвэл шууд өгөх, нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй байх, боловсролын үйлчилгээнд хамрагдахгүй, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан нөхцөлд ажил, хөдөлмөр эрхлэх зэрэг боолчлолын шинжтэй нөхцөлүүд хүүхдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарах нь элбэг байна. Хэдийгээр маш нийтлэг гэж үзэхээргүй боловч охид садар самуун, биеэ үнэлэлтэд уруу татагдах, бэлгийн мөлжлөгт өртөх, эрт жирэмслэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь хангагдахгүй байх, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэрэгт хохирох тохиолдол цөөнгүй, хөвгүүдийн хувьд архидалт, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, яллагдах, шийтгүүлэх, ажил, хөдөлмөр хийх явцдаа гэмтэж бэртэх, хүнд гэмтэл авах, хүнд, хортой нөхцөлд ажиллаж эрүүл мэнд, ёс суртахуунаараа

Select target paragraph3