48 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 3.2.2 Хүүхдийг биеэ үнэлэлт, садар самуунд ашиглах, худалдах хэлбэр Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцын 3 дугаар зүйлд “Энэхүү конвенцын зорилгод нийцүүлэн “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэдэгт: (b) хүүхдийг биеэ үнэлэх25, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох” гэж заасан байна. Эрүүгийн хуульд заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт өртсөн хүүхдийг бэлгийн мөлжлөгт өртсөн хэмээн тооцож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Мөн хүн худалдах, хүн хулгайлах гэмт хэргүүд нь бэлгийн мөлжлөгт өртүүлэх өндөр эрсдэлтэй байдаг тул эдгээр гэмт хэргийг хүүхдийг биеэ үнэлэлт, садар самуунд ашиглах тухай энэ хэсэгт хамруулан авч үзлээ. Ярилцлагаар хүүхдийг садар, самуунд уруу татсан гэсэн хариултыг шүүж үзэхэд анхаарал татахуйц асуудал илэрсэн. Тухайлбал нэгэн аймгийн ЗДТГ-ын алба хаагч “Насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн шинжтэй үйлдэлд уруу татдаг хүн байдаг” гэсэн бол тус аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагч “Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдол гарсан. Манай аймгийн 9 дүгээр ангийн 2 охин ар гэрийн боломж муутай хүүхдүүд хааяа ах хүнтэй уулзаж аймгаас гараад машинд нь бэлгийн харьцаанд орж уулздаг, заримдаа мөнгө, утасны нэгж авдаг тогтмол шинжтэй үйлдэл болсон байсан” гэсэн. Харин нэгэн сургуулийн нийгмийн ажилтан “Өнгөрсөн жил сургуулийн хүүхэд хамгааллын баг дээр нэг жирэмсэн болсон тохиолдол хэлэлцсэн. Нөхөр нь гээд хүн иртэл өөр суманд гэр бүлтэй залуу байсан. Отроор явж байхдаа нөгөө охинтой танилцаад, охин жирэмсэн болчихсон. Ээж нь дагуулж орж ирээд мэдсэн үү гэхээр ээж бол мэдэж байдаг. Гэтэл ээж нь охиноо нөгөө залуутай амьдрахыг зөвшөөрсөн. Бид гайхаж байсан. Иймэрхүү асуудлыг харахаар ихэвчлэн орон нутгийн хүүхэд ийм асуудалд орсон байдаг” гэж хэлсэн. Мөн нэгэн аймгийн ГБХЗХГ-ын алба хаагч “Насанд хүрсэн хүний зүгээс насанд хүрээгүй охинд чи том болчихсон юм чинь ойлгоно биз дээ, байнгын харилцаатай байж болно, чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй 25 Харин хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах гэдэгт дараах үйлдлүүд багтана. Үүнд: • Хүүхдийн асран хамгаалагч, төрөл садан, эсвэл хэн нэгэн этгээд хүүхдийг хүчээр эрхшээлдээ оруулан хүүхдийг мөлжих, орлого олох зорилгоор ашиглах, өөрийн болон бусдын дур хүслийг хангах хэрэгсэл болгох; • Биеийг нь үнэлүүлэх; • Садар самуунд татан оруулах, ашиглах; • Түүнчлэн хүүхдийг бэлгийн болон сексийн холбогдолтой зан үйл, уламжлал, ёслолын үйл ажиллагаанд оруулах зэргийг багтаана (MCFD, 2003)

Select target paragraph3