ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 44 Түүнчлэн асуулгын судалгаанаас харахад эцэг, эх асран хамгаалагчийнхаа өрийг төлөлцөхийн тулд ажил эрхлэх болсон хүүхдүүд цөөнгүй байна. Доорх хүснэгтэд хүүхдүүдийн ажил эрхлэх болсон шалтгааныг давтамжаар нь ангилан харуулав. Хүснэгт 10. Хүүхдийн ажил эрхлэх болсон шалтгаан, давтамжаар, хувиар д/д Ажил эрхлэх шалтгаан Тоо Хувь 1 Өөрийнхөө дуртай хэрэгтэй зүйлийг худалдаж авахын тулд 291 51 2 Эцэг, эх, гэр бүлдээ дарамт болохгүйн тулд өөрийгөө болгохын тулд 213 37 3 Эцэг, эх, асран хамгаалагчийнхаа өрийг төлөлцөхийн тулд 45 8 4 Бусдын шахалтаар ажил хийсэн 12 2 5 Найздаа туслахын тулд 9 2 Энэхүү хүснэгтээс бусдын өрийг төлөхөөс гадна бусдын шахалтаар болон найздаа туслах зорилгоор буюу бусдын эрх ашгийн төлөө ажил хийх тохиолдол цөөнгүй байгаа гэж дүгнэж болохоор байна. Иймд хүүхдээ албадан хөдөлмөрлүүлэх эрсдэлд оруулж буй эцэг, эх, асран хамгаалагчид хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тодорхой тусгах шаардлагатай юм. НҮБ-ын Боолчлол, боолын худалдаа болон боолчлолтой адилтгах ёс, заншлыг устгах тухай нэмэлт конвенц болон Албадан хөдөлмөрийн устгах тухай ОУХБ -ын 105 дугаар конвенцод “... хөдөлмөрийн шинж чанар, үргэлжлэх хугацаа нь тодорхой бус...” гэж тодорхойлсон тэвчишгүй хэлбэрийн хүүхдийн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд энэхүү судалгаагаар цөөнгүй илэрсэн юм. Ялангуяа чанарын судалгааны явцад хүүхдүүд ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ, иргэний хэлцэл байгуулаагүйгээс үүдэн ямар ажил, хөдөлмөр эрхэлж гүйцэтгэхээ, хэдэн цаг ажиллахаа, ямар нөхцөлд, хэр хэмжээтэй ажил үүрэг гүйцэтгэхээ мэдэхгүйгээр ажиллаж байгаа болохоо илэрхийлжээ. Чанарын судалгааны явцад ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдээс гэрээ байгуулж ажил хийсэн нэг ч хүүхэд байгаагүй. Тухайлбал ажил хийдэг хүүхэд “Гэрээ гэх юм байхгүй. Ажлын байранд гэмтэж бэртвэл захирал нь өөрөө хариуцна гээд аман гэрээ хийдэг” гэж хариулсан байна. Хүүхдээр ажил, хөдөлмөр эрхлүүлж байгаа ажил олгогчтой хийсэн ярилцлагаар “Эцэг, эх, ажиллах гэж байгаа хүүхэд, ажил олгогч гэсэн гуравласан гэрээ маягтай зүйл А4 цаасан дээр гараар өргөдөл шиг юм бичүүлээд ажиллуулдаг. Албан ёсны

Select target paragraph3