БҮЛЭГ 2. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТЭЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ 35
агнуурын салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 1959
оны конвенц, Газар доор буюу уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай
ОУХБ-ын 1965 оны конвенцын заалтуудыг анхаарах талаар тусгайлан дурджээ.
Монгол Улсын хувьд эдгээр конвенцоос Аж үйлдвэрийн салбарт ажилд авах
насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 59 дүгээр конвенц, Газар доор буюу уурхайд
ажиллагсдын насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 123 дугаар конвенцыг тус
тус соёрхон баталсан.20 Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын
тухай ОУХБ-ын 59 дүгээр конвенцын хувьд Монгол Улс соёрхон баталсан боловч
2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ОУХБ-ын 138 дугаар конвенцын дагуу
шууд цуцлагдсан байна.
2.3 Монгол Улсын хууль тогтоомж, бодлого, дүрэм журамд өөрчлөлт
оруулах талаар:
1. Засгийн газрын 2016 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “НҮБ-ын Хүний
эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга
хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-ний 82 дахь хэсэгт “2012-2016 онд 2 үе
шаттайгаар хэрэгжүүлсэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах
хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнд тулгуурлан
шинэчлэн батлах” гэсний дагуу хөтөлбөрийг шинэчлэн баталж, хэрэгжүүлэх
арга хэмжээг нарийвчлан боловсруулах;
2. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, хориглох чиглэлээр батлан
мөрдүүлж буй бодлогын баримт бичиг, хөтөлбөр, арга хэмжээг боловсруулахдаа
хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлээгүй тохиолдолд
хүлээлгэх хариуцлагын механизмыг тодорхой болгох, хөтөлбөр, арга хэмжээг
хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр, хэмжээг тодорхой тусгах;
3. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгахад чиглэсэн урьдчилан
сэргийлэх, соён гэгээрүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан
“эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэх нэр томьёоны тодорхойлолтод “тэвчишгүй
хөдөлмөрт өртсөн хүүхэд” гэж нэмж тусгах;
5. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 84 дүгээр зүйлд “13-15
насны хүүхдийн ажиллах цагийн хязгаар”-ыг заалт болгон оруулах;
6. Циркийн үзүүлбэр, уран нугаралт, акробат зэрэг урлаг, спортын үзүүлбэрийг
20
Эх сурвалжийг бүрэн эхээр нь дараах холбоосоор үзнэ үү: https://legalinfo.mn/mn/detail/1253