34 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА ажлын байранд насанд хүрээгүй хүнийг ажиллуулах боломжийг бий болгодог сул талтай. Иймд конвенц болон Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан хүүхдийн “эрүүл мэнд”, “өсөлт хөгжил”, “сурч боловсрох”-д саад учруулах нөхцөл байдлыг шинжлэх ухааны үүднээс тодорхойлох шаардлагатай. Эдгээрээс гадна хүүхдийн эрхлэх ажил, хөдөлмөрийн нөхцөлд хамаарах нас, хүйс, ажлын цаг, хэрэглэх багаж, төхөөрөмж, зэрэг нэмэлт нөхцөлүүдийг оруулан зохицуулах нь зүйтэй байна. 2. Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенцын 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрх бүхий байгууллага нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийн заалтад зөвшөөрсөн хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр эрхлэх цар хүрээ, ажлын цаг, ажиллах нөхцөлийг тогтооно” гэж заасан нь 13-15 насны хүүхдийн ажиллах цаг, ажиллах нөхцөлийг тусгайлан тогтоох шаардлагыг бий болгож байна. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байна”, 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “насанд хүрээгүй ажилтан» гэж энэ хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа 18 насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж тус тус зааснаас үзэхэд 13-18 насны хүүхдийн ажлын цагийн хязгаарыг хэт нийтлэг байдлаар тодорхойлжээ. Энэ нь дээр дурдсанчлан “сурч боловсроход саад учруулах” нөхцөл байдалтай холбогдох тул 13-15 насны хүүхдийн ажиллах цагийн хязгаарыг конвенцод заасан насны бүлэг бүрээр тусгайлан заах шаардлагтай байна. Тодорхой салбарт ажилд авах насны доод хязгаарыг тогтоох тухай Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 138 дугаар конвенцын удиртгал хэсэгт Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөл Женев хотноо хуралдаж, 1973 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар хуралдаанаар хөдөлмөрийн насны доод хязгаарыг тогтоох тухай тодорхой саналуудыг батлахаар шийдвэрлэхдээ Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 1919 оны конвенц, Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 1920 оны конвенц, Хөдөө аж ахуйн салбарт ажиллах насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 1921 оны конвенц, Хөлөг онгоцонд нүүрс ачих, галч хийх насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 1921 оны конвенц, Аж үйлдвэрийн бус салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 1932 оны конвенц, Далайн тээвэр хийх насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 1936 оны конвенц, Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай ОУХБ-ын 1937 оны конвенц, Загас

Select target paragraph3