БҮЛЭГ 2. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТЭЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
33
тодорхойлон зайлшгүй тусгаж, шаардлагатай бол энэ талаар тодорхой тайлбар,
зөвлөмжийн шинжтэй баримт бичиг гаргах нь чухал байна.
2.2. ОУХБ-ын 138 дугаар конвенц болон үндэсний хууль
тогтоомжийн дүн шинжилгээ
Монгол Улс тус конвенцод нэгдсэнээр насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн
гэрээ байгуулахыг хориглодог. Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн
142.1 дэх хэсэгт зааснаар 15 насанд хүрээгүй хүнийг хөдөлмөр эрхлүүлж болохгүй
билээ.
Конвенцын 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт эдийн засаг, боловсролын салбар
нь төдийлөн сайн хөгжөөгүй гишүүн улс ажил олгогч, ажилчдын холбогдох
байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр эхний үед 14 насаар тогтоож болно
гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад насанд хүрээгүй
хүний хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг ОУХБ-ын 138 дугаар конвенцын
7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй уялдуулан хөнгөн ажил эрхлэх нас 13 байхаар
тогтоосон нь насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой шинэлэг
үзэл баримтлал болсон. Гэвч ийнхүү хөнгөн ажил эрхлэх насыг 13 байхаар
тогтоосон нь тус конвенцын 1 дүгээр зүйлд “... гишүүн улс бүр дотооддоо хүүхдийн
хөдөлмөрийг бүрмөсөн устгах үндэсний бодлогыг хэрэгжүүлж, хөдөлмөрийн
насны доод хязгаарыг өсвөр үеийнхний бие бялдар болон оюун ухааны хөгжил
бүрэн гүйцэд төлөвших насанд хүргэхээр аажмаар нэмэгдүүлэх үүрэг хүлээнэ”,
мөн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Конвенцын 4 болон 8 дугаар зүйлийн дагуу
тогтоосон насны хязгаарт хүрээгүй хүнээр хөлсний болон өөр төрлийн хөдөлмөр
эрхлүүлэхийг хориглоно” гэж заасан үндсэн зарчмуудаас ухарсан зохицуулалт
бөгөөд хуулиар зөвшөөрөхөөс өмнө Монгол Улс хөнгөн хөдөлмөр нь хүүхдийн (а)
эрүүл мэнд, өсөлт хөгжилд хортой нөлөө үзүүлэхгүй, (b) хичээлдээ суух, эрх бүхий
байгууллагаас баталсан мэргэжлийн чиг олгох, мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт
хамруулах болон олсон мэдлэгээ ашиглах явцад нь саад учруулахгүй байх гэсэн
хоёр үндсэн нөхцөлийг хангасан байх шаардлагатайг зайлшгүй анхаарч, урьдчилан
бэлтгэсээр ирлээ.
Хүүхдээр хөнгөн ажил эрхлүүлэх боломжийг хангахдаа дараах шаардлагыг
анхаарах ёстой. Үүнд:
1. Ажлын байрыг тоочих буюу жагсаах нь нэг талаас тухайн зохицуулалт
хоёрдмол утга агуулдаггүй, ойлгоход хялбар, тухайн заалтыг хэлбэрэлтгүй
дагаж мөрдөх боломжийг олгодог боловч нөгөө талаас жагсаалтад багтаагүй