32 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА “Хөдөлмөрийн эрүүл ахуй, ажлын байрны орчин эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2015 стандартын дагуу тодорхойлж байна. Аюултай машин механизм, тоног төхөөрөмж, багаж зэвсэгтэй харьцаж буй ажил, түүнчлэн хүнд ачааг гараараа өргөж зөөх болон тээвэрлэх зэрэг биеийн хүчний ажлын асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 142 дугаар зүйлийн 142.4 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүний хөнгөн ажлын төрлийг журмаар зохицуулан нарийвчлан заах шаардлагатай. Хэрэв энэ заалтыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлагыг хүлээхээр байна. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт зааснаар хүүхдийг аюултай бодис, урвалжтай харьцах, аюултай ажилбар гүйцэтгэхэд хүргэж буй ажлыг 18 нас хүрээгүй хүн эрхлэхийг хоригложээ. Тодорхой хүнд нөхцөлд тухайлбал уртасгасан цагаар эсвэл шөнийн цагаар, эсвэл ажил олгогчийн ажлын байранд “барьцаалагдан” хийж буй хүүхдийн ажлыг хориглох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй байх15 бөгөөд тэднийг шөнийн цагаар16 болон илүү цагаар17, уртын ээлжээр18 ажиллуулахыг хориглоно, мөн урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулахаас бусад тохиолдолд насанд хүрээгүй хүнийг албан томилолтоор ажиллуулахыг хориглоно19 гэж тус тус заасан. Харин насанд хүрээгүй хүүхдийг уртасгасан, шөнийн цагаар эсхүл амралтын өдөр ажиллуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага оногдуулахаар байна. Цаашид хүүхдийг хуульд зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан томилолтоор ажиллуулсан, мөн хүүхэд ажил олгогчийн байранд барьцаалагдан ажил, хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хууль болон хориглосон ажлын байрны жагсаалтад тусгаж, зохицуулах нь зүйтэй юм. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг үндсэндээ ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл болон ажил, мэргэжлийг тоочих хэлбэрээр баталж, мөрдүүлж ирсэн. Цаашид энэхүү жагсаалтад “хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэхүйц ажил, ажил олгогчийн ажлын байранд барьцаалагдан хийж буй ажил, хүүхдийн сэтгэхүй, ёс суртахуунд нөлөөлөхүйц ажлыг нарийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 88 дугаар зүйлийн 88.6 дахь хэсэг. 17 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэг. 18 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 92 дугаар зүйлийн 92.10 дахь хэсэг. 19 Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэг. 15 16

Select target paragraph3