БҮЛЭГ 2. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТЭЙ ХОЛБООТОЙ ТӨРИЙН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖИД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
27
заналхийлж аливаа хүнээс өөрийгөө сайн дураар санал болгоогүй байхад
шаардах аливаа ажил, үйлчилгээ”-г ойлгоно. Энэ нь ажлын мөн чанараар бус
харин ажлыг гүйцэтгүүлж, гүйцэтгэж байгаа хүмүүсийн хоорондын харилцаагаар
тодорхойлогдоно гэж заасан.
Мөн хүүхдийн эрхлэх ажил, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь албадан хөдөлмөрийн
шинжийг агуулж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай. Албадан хөдөлмөрийн
доор дурдсан10 шалгуур үзүүлэлтийг “Албадан хөдөлмөрийг тодорхойлох ОУХБ-ын
шалгуур үзүүлэлтүүд”10 - д заасан. Харин Албадан хөдөлмөрийн тухай ОУХБ-ын 29
дүгээр конвенцод “албадан хөдөлмөр” гэх нэр томьёонд дараах зүйлийг оруулахгүй
гэжээ. Үүнд:
1. Цэргийн алба заавал хаахыг заасан хуулийн дагуу цэвэр цэргийн шинжтэй
ажил гүйцэтгэхтэй холбогдсон аливаа ажил буюу үйлчилгээ;
2. Өөрийгөө бүрэн удирдах улсын иргэний хувьд хүлээсэн иргэний ердийн
үүргийн хэсэг болох аливаа ажил буюу үйлчилгээ;
3. Шүүхийн шийдвэрээр ногдуулсан шийтгэлийн үр дүнд аливаа этгээдээр
гүйцэтгүүлэх ажил буюу үйлчилгээ, гэхдээ уг ажил буюу үйлчилгээг төрийн
эрх бүхий байгууллагын хяналтын дор гүйцэтгэх бөгөөд тэрхүү этгээдийг
хувь хүн, компани эсхүл нийгэмлэгийн мэдэлд хөлслөх буюу шилжүүлэхгүй
байх ёстой;
4. Онцгой тохиолдолд тодруулбал дайн буюу гамшгийн үед эсхүл гамшиг
тулгарсан үед тухайлбал гал түймэр, үер, өлсгөлөн, газар хөдлөл��, гоц
халдварт өвчний тархалт, амьтан, шавж буюу ургамлын хортон шавжны
нүүдэл, ер нь нийт хүн ам буюу хүн амын хэсэг амьд явах буюу хэвийн
амьдрахад аюул учруулах аливаа нөхцөл байдалд гүйцэтгэх аливаа ажил,
үйлчилгээ;
5. Бүлэглэлийн шууд ашиг тусын тулд тухайн бүлэглэлийн гишүүдийн
гүйцэтгэдэг бөгөөд тиймээс тухайн бүлэглэлийн гишүүдийн иргэний
ердийн үүрэг гэж үзэж болох хамтын шинжтэй жижиг үйлчилгээ, гэхдээ
энэ үйлчилгээ хэрэгтэй эсэх талаар бүлэглэлийн гишүүд буюу тэдний шууд
төлөөлөгчтэй зөвлөлдөх ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.2
дахь хэсэгт “Албадан хөдөлмөрлүүлэх гэж аливаа торгууль, шийтгэл ногдуулахаар
ОУХБ, “Албадан хөдөлмөрийг тодорхойлох ОУХБ-ын шалгуур үзүүлэлтүүд”, эх сурвалжийг бүрэн
эхээр дараах холбоосоор үзнэ үү: https://www.ilo.org/beijing/what-we-do/publications/WCMS_537158/
lang--en/index.htm
10